Путины дараагийн айлчлал Вьетнам улсад эхэллээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны гуравдугаар сард Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш хэд хэдэн улсад төрийн айлчлал хийж байна. Түүний ээлжит айлчлал Вьетнам улсад эхэллээ. Тэрбээр Хойд Солонгост хоёр өдрийн шахуу хуваарьтай айлчлал хийснийхээ дараа шууд Вьетнам улсыг зорьжээ.
2001 онд Вьетнамтай стратегийн түншлэл тогтоосон анхны улс нь ОХУ болж байв. Вьетнам улстай харилцаагаа өргөтгөх эрмэлзэлтэй олон улс байдаг бөгөөд тус улс АНУ болон бусад барууны орнуудыг чухал хамтрагчаа гэж үздэг.
Түүнчлэн БНХАУ-тай эдийн засгийн харилцааг бататгахад Вьетнам улс чухал гүүр болно гэж үздэг. Тийм ч учраас ОХУ-ын Ерөнхийлөгч тус улсыг зорьж байгаа нь Орос улс Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйг харуулах зорилготой гэв.
Тасс агентлагийн мэдээлснээр хоёр улсын удирдагчид стратегийн түншлэл болон олон улсын асуудлуудыг хэлэлцэнэ. Үүний дараа талууд хамтарсан мэдэгдэл хийж, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах аж. Орос-Украины дайны тал дээр дайн эхэлсэн цагаас Вьетнам улс төвийн байр суурийг сахиж буй.
Эх сурвалж: Aljazeera
Сэтгэгдэл
РАВДАН [192.82.65.175] 2024-06-20 14:13:04
Батням бол манай найз шүү, оркийн найз биш, бид морь хонио зөндөө өгч байлаа, бидэнд бас соц үеэс ананасын компод гэдгийг мэдрүүлж байлаа.