Тод Каннам-д өөх соруулах хагалгааны улмаас амиа алдсан эмэгтэйн ар гэрт 168,9 сая төгрөгийг олгуулна

Aдмин / Хууль

Өдгөөгөөс таван жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сард Хан-Уул дүүрэгт байрлах "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсны улмаас 29 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын дагуу өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд, Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг гэх хоёр эмчид оноосон ялыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Тодканнам” эмнэлгээс 57 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-т олгох заалтыг өөрчилсөн байна.

Өөрөөр хэлбэл, тус эмнэлгээс бус, толгой компани болох ТОДББ ХХК-иас хохирогчийн ар гэрийнхний нэхэмжилсэн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн аж.

Ингэхдээ оршуулгын болон буяны ажилд зарцуулсан 59.5, амь хохирогчийн “Тодканнам” эмнэлэгт төлсөн хагалгааны 3.5, түүний хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгаас Улаанбаатар хот руу ирж, буцсан шатахууны зардал 7.4 гээд нийт 250.1 сая төгрөг нэхэмжилсэн байдаг. Үүнээс шүүгдэгчдэд 81.2 саяыг нь төлснийг хасаж, үлдэгдэл 168.9 сая төгрөгийг иргэний хариуцагч ТОДББ ХХК-иас гаргуулахаар болсон юм.


Сэтгэгдэл

Од [202.9.46.32] 2024-06-22 21:27:49

Чирээд аваачаад алчихаагүй л байх даа. Сурталчилгаанд итгэж үхлийг сонгож л байдаг.

Зочин [66.181.191.65] 2024-06-23 08:47:53

Чи тэнэг юм уу.

Хууль нь зөв шийдсэн бна.Хүний амь тоглоом биш [202.9.46.61] 2024-06-23 01:20:56

мал минь чи л үхчилгүй амьдар.Ажлаа мэдкүү хүний амиар тоглосон хариуцлаггүй хүмүүс үүргээ хүлээх хэрэгтэй.

Зочин [66.181.181.41] 2024-06-22 19:52:37

Энэ эмнэлэг хаагдаагүй юмууЕр ньхүн алсан эмнэлэг хаагдаж байх хэрэгтэй шүү дэ

тэнэг мнглчууд [122.201.31.183] 2024-06-21 14:11:47

29 насанд өөөхтэй, тэгээд тэрийгээ соруулна бас!!!! мулгуу дээрээс нь залхууч! хохь чинь л гэж хэлье даа хийж байгаа эмч нь ч гэж эмч! алуурчин

Зочин [66.181.160.46] 2024-06-21 13:03:38

29 настай охин өөхөө соруулж яадаг байнаа. Хайран охин

t [66.181.183.176] 2024-06-21 06:57:53

Үхэе гэж тэнд очдог байх

Chimeg [62.165.238.57] 2024-06-21 05:50:24

Тод гэсэн нэртэй ах дүү нар байгуулсан эмнэлэг. Эмнэлэгт орчуулага хийж байсан нөхөр тийм мундаг эмч хэзээ болцбн

zochin [66.181.185.11] 2024-06-21 01:12:12

Хөөрхий нэг залуу бас нөгөөхөө томруулах гэж очоод үхчихсэн гэсэн.

Цэцэгмаа [202.9.40.214] 2024-06-20 22:49:56

2 дахь хүнээ алцан юм уу болицлаачээ

Цэцэгмээ [202.9.40.214] 2024-06-20 22:47:56

Тодномбат Эмч биш байх оо зүгээр л солонгосын тeхнологиор мөнгө олж байгаа байх оо бүрмөсөн Хаагаачээ

Зочин [213.55.223.16] 2024-06-20 22:20:37

Humuus bitgii iim zuild itgej baigaachee. Tursun bie ee bitgii golj shilj bail da

Зочин [66.181.189.108] 2024-06-20 20:20:23

Одоо СМ нэртэй болоод бас нэг залуу хагалгаа хийлгээд өөд болсон тэр Тодгомбат эрлэгт их л шүүгдэх бхдаа.

Зочин [66.181.180.133] 2024-06-20 20:08:50

Тэр эмнэлгийнхэн чинь нэрээ солиод үйл ажиллагаагаа явуулсаар бгаа. Өөр хэдэн хүн алах бол тэр Тодномбат гэж нөхөр

Зочин [58.143.143.143] 2024-06-20 18:59:52

Zgr haalgiigni haalgaach..buzariin novshnuud uhsen goo saiahanii hagalgaa ahiideg uym

Зочин [103.168.34.25] 2024-06-21 16:15:37

Хямдхан хү үр байжэн

Зочин [139.5.216.244] 2024-06-20 14:36:31

Болж харин ч бага бна.Чадахгүй бж хүний амь насаар нь тоглоод ард нь үлдэж бгаа бага насны хүүхдүүд яах болж бна.Үүрд ээж нь бхгүй болсон.

Зочин [139.5.216.74] 2024-06-20 13:41:08

Hansh unaad ashigtai garsan bn. Manai shuuh system ch dee


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.