Ус цацсан жолоочийг E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой
Жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.
Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг. Тиймээс жолооч бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлган цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр хохирол учруулахгүй явах үүрэгтэй.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг аж.
Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсанд болон камераар дүрсийг нь баримтжуулж E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.211] 2024-06-24 06:26:03
Яг ус цацуулахыгаа дүрсжүүлж явдаг хүн гэж ховор л болов уу даа. Танай апп чинь ус цацаад явж байгаа машины байтугай зогсож байгаа машины "дугаар таниулах" гэж гацаад алга болчихдог ш дээ. Тэгээд дараа нь зөрчлийн мэдээллийг "хүчингүй болгосон" гээд л гараад ирдэг.
Буян [66.181.188.195] 2024-06-24 00:44:50
Зам бариулсан компанис зам улсын комисс хүлээн авахдаа ус цацахгүй нөхцөлд байгааг шалгаж хүлэн авах. Ус цацах нөхцөлтэй зам барьчихаад жолоочийг шийтгэх буруу. Ус цацуулсан хүн гомдол гаргавал тухайн хүнд төлбөр төлж болох юм.Бас ус тогтсон замаар хурдны хэмжээг жолоочид зааж мэдүүлмээр байна.
Зочин [122.201.31.245] 2024-06-22 12:35:56
Замаа усаар дүүрэгчихээд машин явахаар ус цацарнаа зам барисан кампанаа торго