Г.Пүрэвдэлгэр: Иргэн Д нь 16-32 насны хоёр эмэгтэйн амь насыг хохироосон болохыг тогтоосон
Энэ сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх дуудлага мэдээлэл ирсэн аж. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хурлын танхимд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Уг дуудлагын дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн байцаах алба, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар (ШШЕГ), Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, мөн дүүргийн прокурорын газар хамтран хэргийн газарт холбогдох шалгалтын ажиллагааг явуулжээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суугч 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон. Мөн энэ сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 16 настай эмэгтэй С-ийн амь насыг хөнөөсөн байна.
Уг хэргийг бүрэн нотлох зорилгоор ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах алба болон Хан-Уул, Сүхбаатар дүүргээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдлаа.
Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-д холбогдуулан хүний амь нас хохироосон үйлдэлд нь энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын эрүүгийн хуулийн 10.1 дэх зүйлийн хоёр дахь хэсгийн 2.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Улмаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Д-д цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл
Яанан бэ энэ хүмүүсийг Монголчуудын зан засрахгүй. [202.126.92.98] 2024-06-25 12:30:04
Юманд шалтгаан гэж байна, хажууд нь хамт хараад золгсож байсан юм шиг ярьхийн, Бараг дагаад явж байсан юм шиг, та бүгдэд нууц гэж байдаг даа, тэрийг чинь хүмүүс олон талаас нь яриад байвал та дотроо инээд чинь хүрээд сууж байдагтай адил, нийгмийг цочроосон хэрэг гарсан нь тун тоогүй байна гэхдээ бүх цаг үед нийгмийн үзэгдэл байсан, хүн та байгаа газарт дандаа асуудал үүсч байдагтай адил, ер нь Монгол нутгаараа тараад сайхан амьдарцгаа, бид нар хотчиж амьдрах болоогүй одоо 200 жил дутуу байна.
Зочин [66.181.160.87] 2024-06-25 02:58:00
Цагдаа нар ард түмнийхээ төлөө шуурхай ажиллахгүй ээ, захиалгаар л ажилладаг
Зочин [122.201.31.119] 2024-06-24 22:18:15
Эхлээд хүнии амь хороосон байхад нь барихгүи ясан юм бол хэрэв тэр дор нь илрүүлсэн бол дахиж хэрэг үйлдэх боломжгүи байсан бна да
Зочин [59.153.114.150] 2024-06-24 21:36:52
Овог нэр царай зүсийг нь юунд нь нуудаг юм.
Зочин [139.5.217.194] 2024-06-24 20:40:19
8-9нд шилжих шөнө хүн амьны хэрэг хийчихээд явж байхад таслан сэргийлэх байждээ цагдаа, прокурор, шүүх гэж гадуур явсаар давтан болгочихдог.
Хэрэг одоо өөр агуулга, шинжтэй болжээ. [103.57.94.91] 2024-06-24 22:30:44
Санаснаар ийм хэргийг тэр дор нь илрүүлэхгүй. Орост Эрхүүгийн дэргэдэх Ангарскт гэхэд л 3-4 жилийн өмнө нэг хэрэгтэн 70 гаруй хүн 20-иод жилийн туршид алсныг илрүүлсэн байгаа. Хүн ам нягтаршиж байгаа нийгэмд юм юм гардаг боловш. Цагдаа одоо Мөрдөн илрүүлэх албаа сургаж бэлтгэх хэрэгтэй, тэгэхгүй бол хэцүүднэ шүү.
Багш [66.181.188.68] 2024-06-24 19:56:44
Тийм шүү. Олон нийтийн үздэг телевизээр янз бүрийн кино гаргадаг. Нөлөөлж байхыг үгүйсгэхгүй.
ХУУЛЬ ЗҮЙН САЙД ТА УНШИНА УУ! [202.131.248.198] 2024-06-24 18:13:34
НИЙГМИЙН СҮЛЖЭЭГЭЭР, ТЭР ДУНДАА YOUTUBE-Д ХЭРЦГИЙ ГЭМТ ХЭРГҮҮД, ЦУВРАЛ АЛЛАГА ЯРЬЖ, ХАНДАЛТ АВДАГ МОНГОЛ ЗАЛУУС ИХ БОЛЖЭЭ. ТЭДЭНД YOUTUBE-ЭЭС АВДАГ ОРЛОГО НЬ ХЭРЭГТЭЙ Ч, МОНГОЛ ЗАЛУУСТ ЯМАР МУУ СЭДЭЛ ӨГЧ БАЙГААГ ХАРДАГ БАЙГУУЛЛАГА БАЙНА УУ? ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ЦЕГ, ХХЗХ АНХААРМААР БАЙНА. НИЙГЭМД МАШ СӨРӨГ ҮР ДАГАВАРТАЙ, ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ТӨЛӨВШИЛД ХОРТОЙ, ГАЖ ДОНТНУУДЫН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ИНГЭЖ ИЛ ЗАДГАЙ ЦАЦАХЫГ ХОРИГЛОМООР БАЙНА.
Зочин [66.181.176.95] 2024-06-24 19:03:40
Яг үнэн дээр нь энэ хэдэн хувийн ТВ дан гэмт хэрэг алан хядаан хүн тамлах зодох хүчирхийлэл үйлдэж байгаа кинонууд байнга гаргах юм хүүхдүүд үзэж байгаа ш дээ ашиг олж л байвал хамаагүй байдаг юм уу гадны оронд ийм замбараагүй элдэв кино гардаггүй үзье гэвэл 22 цагаам хойш youtube эсвэл том хүний кино үздэг тусдаа төлбөртэй сувгаар л үздэг ямар нэг хязгаарлалт тавих ёстой шүү