Москвагийн ойролцоо оффисын барилгад гарсан гал түймрийн үеэр найман хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоо оршдог оффисын томоохон барилгад өчигдөр гал түймэр гарч, найман хүн амиа алдсан тухай бүс нутгийн захирагч Андрей Воробев мэдээлжээ. Нийслэл хотоос зүүн хойд зүгт 25 км зайтай оршдог Фрязино дагуул хотын барилгад гарсан түймрээс ердөө нэг хүний амийг аварч чадсанаа онцгой байдлын албаны төлөөлөгч ТАСС агентлагт ярьсан байна.

Барилгыг ямар зориулалтаар ашигладаг талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Цахилгаан техникийн Русэлектроникс нэртэй байгууллага уг барилгыг 1990-ээд оноос хойш эзэмшиж байгааг ТАСС мэдээлсэн юм.

Зарим чөлөөт хэвлэлүүд энд Оросын батлан хамгаалах салбарын Платан Шинжлэх Ухаан, Судалгааны Хүрээлэн лав 2023 оныг дуустал байрлаж байсныг баталсан байна.

Түймрээс аврагдсан ганц хүн болох 34 настай эрэгтэйн биеийн байдал хүнд, эмнэлэгт байгаа, хоёр гал сөнөөгч түлэгдэж, бас эмнэлэгт хүргэгдсэн тухай Москва мужийн захирагч Воробев мэдээлжээ. Оффисын барилгад нийт 30 орчим компани талбай түрээсэлдэг юм байна. Тэдгээрийн ажилтнуудаас хоёр хүн сураггүй болжээ. Гал түймрийг унтраах ажилд 130 гаруй хүн, хоёр нисдэг тэрэг оролцсоныг ОХУ-ын онцгой байдлын яамны төлөөлөгч хэвлэлд ярьсан байна. Мөрдөгчид гал гарсан шалтгааныг тогтоох ажлыг эхлүүлжээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

ЗОЧИН [203.91.115.43] 2024-06-25 09:46:15

ОРОС ҮНЭХЭЭР БАРЦАДТАЙ БАЙНА. ИНГЭЖ БАЙХААР ТЭР ОЛОН УЛСУУДАА ТУСГААРЛААД БОДИТ СУУРЬ ДЭЭРЭЭ БУУМААР ЮМ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.