Хамгийн хөгшин нэр дэвшигчид болох Байден, Трамп нар пүрэв гарагт мэтгэлцэнэ
Энэ онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хамгийн хөгшин нэр дэвшигчид болох Жо Байден, Дональд Трамп нарын сонгуулийн мэтгэлцээн энэ пүрэв гарагт болно. Тодруулбал 81 настай одоогийн Ерөнхийлөгч Жо Байден, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, 78 настай Дональд Трамп нар энэ пүрэв гарагт 90 минутын турш мэтгэлцэх юм. Нэр дэвшигчид 90 минутын турш үргэлжлэх мэтгэлцээнд ямар асуудлыг хөндөж, асуултад хэрхэн хариулахаас илүүтэй тэд энэ хугацаанд биеийн байдал нь муудахгүй тэсэж чадах эсэх нь сонгогчдын анхаарлын төвд орсон асуудал болоод байна.
Сонгогчдоос авсан судалгаагаар тэд Трампын наснаас илүү Байдены насанд санаа зовж байна хэмээн хариулсан аж. Судалгаанд оролцогчдын 73 хувь нь Жо Байденыг "Сайн ерөнхийлөгч байхад дэндүү хөгшиднө" хэмээн үзжээ.
Сүүлийн жилүүдэд Жо Байдены дууны өнгө суларч, ой санамж алдагдах, хөшүүн алхаатай болсон зэрэг нь илт ажиглагдах болсон. Гэхдээ Цагаан ордны эмчийн хэлснээр түүнийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтой гэсэн юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.241] 2024-06-25 17:10:24
Мэтгэлцэх юу байхав дээ. Хэрэлдэнэ гэвэл таарна. Хэрүүлийн үеэр даралт нь ихсэнгүй байх гэж найдая.