Татварын шинэ хуулийг эсэргүүцсэн Кенийн иргэд парламентын ордондоо гал тавьжээ

Aдмин / Гадаад мэдээ

Татварын шинэ хуулийн төслийг эсэргүүцсэн Кени улсын иргэд өчигдөр цагдаагийн хүчтэй мөргөлдөж, нийслэл Найроби хот дахь парламентын байрны нэг хэсгийг галдан шатаасан байна. Мөргөлдөөний үеэр цагдаа нар хамгийн цөөндөө таван хүнийг буудан хөнөөжээ. Мягмар гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ дорнод Африкийн Кени улсын ерөнхийлөгч Уилльям Руто “улс оронд тогтворгүй байдал үүсгэх зорилготой аюултай гэмт хэрэгтнүүдийн аливаа оролдлогыг бүх аргаар таслан зогсооно” гэж анхааруулсан байна.

Тэрбээр зэвсэгт хүчнийг дэг журам тогтоох зорилгоор дайчлах шийдвэр гаргажээ. Зарим төрлийн татварын хэмжээг нэмэгдүүлэх санал бүхий хуулийн төсөл сүүлийн хэдэн өдөр Кенийн иргэдийг бухимдуулж байсан нь парламентаар батлагдсаны дараа тэсэрсэн юм. Хилэгнэсэн иргэд өчигдөр парламентын байранд дайран орохдоо эд зүйлсийг эвдэн сүйтгэж, гал тавьсан байна. Энэ үеэр парламентын спикерийн эрх мэдлийг бэлгэддэг ёслолын алх хулгайд алдагджээ.

Парламентын ордныг чөлөөлөхийн тулд цагдаа нар жинхэнэ сумтай галт зэвсэг хэрэглэсэн байна. Энэ үеэр таван хүн алагдсан тухай Кенийн Эрүүл Мэндийн Нийгэмлэг мэдээлжээ. “Зарим зүйлийг ойлгоход үнэхээр хэцүү байна. Тухайлбал талх яагаад 16 хувийн татвартай болж байгаа, ариун цэврийн хэрэглэлээс яагаад татвар авдаг болж байгааг ойлгохгүй байгаа” гэж тэмцэгчдийн нэг BBC сувгийн сэтгүүлчид ярьсан байна.

Резинэн суманд оногдсон хэдэн зуун хүн шархадсан тухай мэдээ ирж байна. Найроби хотын нэг сүмд шархадсан иргэдийг эмчлэх түр эмнэлэг нээгджээ. Гэвч цэргүүд тэндээс эмч нарыг албадан гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Кенийн ерөнхийлөгч асан Ухуру Кенятта яриа хэлэлцээгээр маргаанаа шийдвэрлэхийг талуудад уриалаад одоогийн удирдагчдад “эрх мэдлийг ард түмэн олгосон” болохыг сануулжээ. Засгийн газар эхлээд хуулийн төслийг өөрчлөх санал гаргасан бол тэмцэгчид бүхлээр нь буцаахыг шаардаж байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.177.92] 2024-06-27 00:36:45

МАНАЙД БОЛ МАН 1-ч ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭЭД 2 УДАА УИХ-ын СОНГУУЛЬД ЯЛААД ЯЛМАГЦАА 10 ГАРУЙ татвар нэмээд иргэдийнхээ толгой дээр бааж шээж байхад юм хэлдэггүй, тэмцдэггүй ард түмэн ман-ДАА боолчлогдоод ахин ахин сонгоод л өнөөдрийн энэ ядуурч цөхөрсөн амьдралаа ахиад сонгоно ш дээ. ИЙМ УХААРДАГГҮЙ, ТЭМЦДЭГГҮЙ АРД ТҮМЭНД НАДАД ХЭЛЭХ ҮГ АЛГА ДАА.

Ардчиллын шинж бололтой. [103.57.94.91] 2024-06-26 13:36:05

Кени бол Африктаа их ардчилсан улс. Парламентаа шатаадаг л юм байна, ардчилсан улсад. Үүнийг л анзаарчихаарай, саначихаарай.

Ардчиллын шинж тодроод л. [66.181.160.100] 2024-06-27 15:29:30

Зөрүүлээд цагдаа нь12-13 хүнийг буудаад алчихдаг л юм байна, ардчилсан улсад. Энэнь тэгсэн Улаанбаатарт 2008 оны 6 сард болсон явдлыг санагдуулчихлаа. Ардчилсан улсын шинж юм байхдаа. Саначихья.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.