Олон улсын эрүүгийн шүүх Сергей Шойгу, Валерий Герасимов нарыг баривчлах шийдвэр гаргажээ
Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/ мягмар гарагт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу болон зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг баривчлах шийдвэр гаргажээ. Тус байгууллага их хэмжээний хохирол учруулсан Украины дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг үйлдсэн “хүнлэг бус хэрэг”-тэй холбоотойгоор уг шийдвэрийг гаргасан гэв.
ОУЭШ-ийн шүүгчид дээрх хоёр хүнийг 2022 оны аравдугаар сарын 10-наас 2023 оны гуравдугаар сарын 9 хүртэл ОХУ-аас Украины цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд өгсөн пуужингийн цохилтын хариуцлагыг хүлээх үндэслэлтэй гэж үзэж байгаа аж.
Энэ талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський "ОУЭШ-ийн шийдвэр украинчуудын эсрэг үйлдсэн Оросын гэмт хэргийг шударгаар тогтоох нь гарцаагүй болсны тод илрэл" гэсэн байна. Харин ОХУ-ын Аюулгүйн зөвлөлөөс Шойгуг баривчлах тухай уг тушаалыг "ач холбогдолгүй" бөгөөд Москвагийн эсрэг явуулж буй "гибрид дайны нэг хэсэг" гэж мэдэгджээ. Өнгөрсөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг албан тушаалаас нь чөлөөлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгээр даргаар томилсон. Олон улсын эрүүгийн шүүхээс Ерөнхийлөгч Путиныг мөн баривчлах шийдвэр байгаа юм. Ингэснээр тус байгууллагын гишүүн орнуудад Путин хөл тавивал тухайн улс түүнийг баривчлах үүрэг хүлээж буй юм.
Эх сурвалж: The Moscow Times, BBC
Сэтгэгдэл
Zochin [202.126.90.218] 2024-07-04 12:39:38
Hychdag.Barahguieee
Зулаа [66.181.183.130] 2024-06-28 14:00:10
Энэ улсууд өөрсдөө Украйн улсад тусламж гэж өгөөд байгаа хэдэн сая доллар нь дандаа л зэвсэг техник. Хүнсний тусламж өчүүхэн бага хэсэг нь гэсэн. Өөрсдөө дайны гал дээр цучил нэмж өдөөгөөд байж яах гэж ингэж худлаа ярьж байдаг байнаа? Зэвсэг техникээр туслахгүй бол дайн тэгээд л дуусна ш дээ! Өөрсдийн шинэ зэвсэгээ өгч туршаад байгаа биздээ!
Bolor [202.126.90.218] 2024-07-04 12:40:51
Tiinshdee.Unen.Aimar ni uursduu boldog.Uur bysad n boldoggui aan
Зочин [66.181.180.76] 2024-06-27 10:23:33
Дайны эх үүсвэр эхлүүлсэн хэргийн эзэн хэнгэргийн дохиур еврей Зеленскийг баривчлах шудрага ардчилалд нийцнэ кк
Зочин [139.5.219.192] 2024-06-26 22:43:02
Хядаж байж ялдаг юм хядах гэж дайн хийнэ
Даахгүй нохой булуу цуглуулнаа гэж. [103.57.94.91] 2024-06-26 13:32:14
Монголд энэ хоёр ирвэл монголчууд бид тэднийг барьж хүлээд ОУЭрүүгийн шүүхэд хүлээлгэн өгнө ш дээ. Монгол чинь ОУЭШ-ийн гишүүн улс, Балсүрэнг шүүгчээр нь саяхан томилоод явуулчихсан. Кх!
Mgl [91.141.55.218] 2024-06-27 01:55:52
Hahahaha. Yostoi saihan hellee. Mongol jinhen atsan shalaand orondoo. Barag lnaigaad barih n bitgii hel jinhen dolignod guih blguidee. Tegeed ...... Mongol yah we?