Дадал суманд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгууламж ашиглалтад орлоо

Aдмин / Орон нутаг

Түүхэн аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хэнтий аймгийн Дадал суманд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгууламж ашиглалтад орлоо.

Энэ нь хатуу хог хаягдлыг хөрсний хамгаалалттай 28000м3 багтаамжтай байгууламжид дарж булшилдгаараа хөрс бохирдуулахгүй байгаль орчинд ээлтэй технологи юм.

Хог хаягдлын байгууламжийн бүрэлдэхүүнд бие даасан дулаан, ариун цэврийн байгууламж, дотор 00 душтай харуул хамгаалалтын ажилтан ажиллах тохитой орчин бүрдүүлсэн 10х5м-н харьцаатай дүнзэн харуулын байр, ойр орчныг гэрэлтүүлэх цамхаг гэрлүүд, хог ачилтын машиныг жин тонныг хэмжих пүү, ландфилийн үүр лүү орох сайжруулсан шороон зам зэрэг цогц байгууламж юм гэж Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.