Мансууруулах бодис нуусан дайвар ачааг улсын хилээр нэвтрүүлбэл 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг

Aдмин / Хууль

Өнөөдөр бол мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр юм. Үүнтэй холбоотойгоор Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мансууруулах бодис нуусан болон дайвар ачааг улсын хилээр нэвтрүүлэхэд ямар хариуцлага хүлээлгэдэг талаар сэрэмжлүүлэг гаргажээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд 20 хүртэлх жил, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэдэг. Иймд та улсын хилээр нэвтрэхдээ бусдаас дайвар эд зүйл, ачаа тээш авахаас татгалзахыг тус газраас сэрэмжлүүлэв. Хэрэв таны авч яваа дайвар эд зүйл, ачаа тээшнээс хар тамхи, мансууруулах бодис илэрсэн тохиолдолд та хуулийн хариуцлага хүлээх юм.

зураг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.