Хятадад үерийн гамшгийн уршгийг арилгахад 496 сая юань олгоно

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын эрх баригчид үерт нэрвэгдсэн бүс нутгуудад гамшгийн уршгийг арилгахад 496 сая юань (69.5 сая орчим ам.доллар) хуваарилан олгохоор шийдвэрлэжээ.

Гамшгийн уршгийг арилгах зорилгоор олгосон өмнөх тусламжийн багцад 346 сая юань (48.7 сая ам.доллар) олгосон юм. Сангийн яам, Онцгой байдлын яамны шугамаар олгох уг санхүүжилтийг зүүн нутгийн Жэжян, Анхуй, Фүжянь, Жянси мужууд, төвийн нутгийн Хубэй муж, баруун өмнөд нутгийн Гуйжөү, мөн өмнөд нутгийн Гуандун муж болон Гуанси Жуаны өөртөө засах оронд болсон байгалийн гамшгийн уршгийг арилгахад зарцуулна. Эдгээр бүс нутагт аадар бороо үргэлжлэн орсны улмаас үер болж, хөрсний гулгалт үүсжээ. Одоогоор эрэн, хайх, аврах ажиллагаа, мөн гамшигт нэрвэгдсэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, эвдэрсэн дэд бүтцийг засах ажил үргэлжилж байна.

Сүүлийн хэдэн долоо хоногт орсон аадар борооны улмаас Хятадын зүүн болон өмнөд бүс нутгийн олон муж, хотуудад ихээхэн хохирол учирч, олон арван хүн амиа алджээ. Хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул зарим нутагт цаг уурын аюулын хамгийн дээд түгшүүрийг зарласан хэвээр байна.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.