U23 насныхан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс таван медаль хүртлээ

Aдмин / Спорт

Йорданы нийслэл Амман хотод бөхийн төрлүүдийн U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, манай улс таван медаль хүртлээ.

Тодруулбал, медалийн салхийг Б.Отгонтуяа хагалж, Азийн хошой аварга болсон. Тэгвэл түүний араас Э.Одгэрэл хүрэл медаль хүртсэн бол 53 кг-д Ч.Отгонтуяа Монголын багийн хоёр дахь алтан медалийг авч, Төрийн дууллаа эгшиглүүлэв.

Дорноговь аймаг Сайхандулаан сумын харьяат “Алдар-Аваргууд акедами”-ийн тамирчин Ч.Отгонтуяа эхний тойрогт Энэтхэгийн бөхийг 10:0, дараа нь Йорданы тамирчныг мөн 10:0, хагас шигшээд Казахстаны тамирчин Зейнеп Баяановаг 10:8-аар хожиж финалд шалгарав. Улмаар алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Таманна Таманнаг 10:5-аар хожсоноор анх удаа Азийн аварга болжээ. Ч.Отгонтуяа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Киргизстаны Бишкек хотноо зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн ААШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Түүнчлэн 65 кг-д Б.Ганцэцэг хүрэл медаль хүртэв.

Харин манай эрэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Монголын эрэгтэй тамирчдын цорын ганц медалийг авсан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.