Мансууруулах бодисын хэрэгт холбогдоод Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Киргизэд баривчилжээ
Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “У”-г Киргиз улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд тус улсын нутаг дэвсгэрт саатуулан баривчилжээ.
Уг иргэнийг шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Дээрх этгээд нь 2023 онд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Киргиз улсад мөн хар тамхи мансууруулах бодис худалдаалах шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан талаар тус улсын дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл
Зочин [139.5.219.17] 2024-07-07 07:13:19
Залуус минэ энэ хороос л хол яв эрдэм номд шамд та нарт маань маш их боломж бна шүү.
Иргэн [66.181.161.148] 2024-07-06 15:44:59
Тэрний хойноос хөөцөлдөж байдаг. Хайран зардал. Нөгөө Америкт тансаглаж байгаа улсын хөрөнгө идсэн хулгай ч нарыг барьж чадах уу.
Зочин [103.212.119.212] 2024-07-03 20:53:35
Одоо бүр гадны улсад хар тамхи тараагаад монголын нэрийг гаргаад явдаг болж.
Иргэн [66.181.187.172] 2024-07-03 12:45:29
Монгол улсад хар тамхи замаа алдах нь бн шүү!!! Энэ төрийн салан задгай үхээнц байдлаас болж залуус сүйрч байгаа учраас энэ цаг хугацааны бүх төрийн удирдагчид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно!
Зочин99 [173.73.40.222] 2024-07-02 22:42:29
Нэрийг нь зарлаачв Юун хүний эрх? Хүүкийн аав Ухнаа ч юм уу?