Дараагийн аймгийн Засаг дарга нар хэн бэ?

Aдмин / Орон нутаг

Шинээр бүрэлдсэн парламентад таван аймгийн Засаг дарга гишүүнээр сонгогдсон. Тэгвэл дараагийн аймгийн Засаг дарга нарын сунгаа аль хэдийнэ эхэлжээ. Дундговь, Өмнөговь аймгууд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа энэ сарын 8-нд товлон зарлаад байгаа бол эхнээсээ аймгуудын Засаг даргад өрсөлдөх нэрс тодорч эхэлжээ. Тухайлбал, Дундговь аймгийн Засаг даргад аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр,Эрдэнэдалай сумын Засаг дарга Б.Лхагвамандал нар өрсөлдөхөөр яригдаж байна.

Харин Өмнөговь аймгийн Засаг даргад Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Энхбат, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Занабазар нар өрсөлдөхөөр байна. Аймгийн Засаг даргыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн, олонхын санал авсан хүний нэрийг Ерөнхий сайдад хүргүүлж, улмаар батламжлуулдаг.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.