АНУ-ын Калифорни муж ой, хээрийн түймэрт бүслэгдээд байна
АНУ-ын Хойд Калифорни мужид зургаадугаар сарын 17-ны өдөр дэгдэж эхэлсэн ой, хээрийн түймэр одоогийн байдлаар 3500 гаруй акр.талбайг хамраад байна. Түймрийн улмаас Инферно хотын 30.000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Ой, хээрийн түймрээс болж олон арван байшин барилга, тээврийн хэрэгсэл шатаж, их хэмжээний хохирол учраад байна. Гал түймэр унтраахаар 13.000 гал сөнөөгч өдөр, шөнөгүй ажиллаж байгаа талаар орон нутгийн удирдлагаас мэдээлжээ. Түүнчлэн хэд хэдэн гал сөнөөгч гал түймэрт өртсөн байна. Хэт хуурайшилт, салхитай байгаагаас түймэр маш хурдтайгаар тархаж, өтгөн утаажилт үүсгэж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [45.117.35.30] 2024-07-12 19:17:37
Шат шат Галын дөл өөдөө
Yher mongoo [176.3.146.212] 2024-07-04 23:40:03
Zugeeree amerika sain byr sain öschöö deeschee