Жо Байден сонгуульд өрсөлдөх хэвээрээ гэв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болно. Тус улсын улс төрийн хоёр том хүчин болох, Бүгд найрамдах болон Ардчилсан намын нэр дэвшигчид сүүлийн шатанд өрсөлдөх билээ. Өнгөрсөн долоо хоногт Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп болон ерөнхийлөгч Жо Байден нар эхний халз мэтгэлцээндээ орсон. Хоёр нэр дэвшигчийн нас ойролцоо бөгөөд өндөр байгаа нь сонгогчдын эргэлзээг төрүүлээд байгаа юм. Ялангуяа ерөнхийлөгч Жо Байден энэ жил 81 настай ба хэрэв тэрээр дахин сонгогдож чадвар АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болох юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хувьд түүний хувийн эмч болон цагаан ордны ерөнхийлөгчийн эрүүл мэндийн ажилтнууд ямар нэг асуудалгүй буюу үүрэгт ажилдаа тохирно хэмээн тодорхойлсон. Харин түүнийг Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнээс ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ татах шахалтыг үзүүлэх болсон. Гэвч тэрээр энэ долоо хоногт нэрээ татахгүй гэдгээ илэрхийлсэн.

Мөн түүний гэр бүлийн гишүүд сонгуульт ажилд нь дэмжлэг үзүүлсэн хэвээр байна гэдгээ илэрхийлсэн юм. АНУ-ын улс төрд өрнөсөн өөр нэг явдал бол дээд шүүх 2020 оны сонгуульд ерөнхийлөгч асан Дональд Трампыг хөндлөнгөөс оролцсон гэх прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгов.

Тодруулбал, дээд шүүх тус хэргийг “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн” хэмээн тодорхойлж, АНУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрх, халдашгүй байдлыг сахиж бүрэн эрхийн хугацаандаа авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаанд дүгнэлт хийж яллах боломжгүй гэжээ. Харин хувь хүнд нь холбогдох хэргийг дээрх тодорхойлолтоос тусад нь авч үзнэ гэсэн юм. Прокуророос ерөнхийлөгч асан Дональд Трампд холбогдох дөрвөн шүүх хурлыг зарласан. Тэдгээрийн нэг болох насанд хүрэгчдийн киноны жүжигчинтэй холбоотой хэргийг нуух зорилгоор их хэмжээний хахуул өгч мөнгө угаасан гэх хэргийн шүүхийн дүгнэлт энэ сарын сүүлээр гарах юм. Одоогоор Бүгд найрамдах намаас Дональд Трампын оронд нэр дэвшүүлэх хүний тухай мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [202.9.40.217] 2024-07-07 20:04:11

алтан медаль ч авахгүй нь тодорхой... мөнгөн медаль авах болов уу. хүрэл медаль ч баараггүй.

Зочин [202.9.47.43] 2024-07-06 09:21:50

Америкчууд дайныг өр зээлээ нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол ардчиллыг сонгох байх.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.