Их Британийн парламентын сонгуульд сөрөг хүчин түүхэн ялалт байгуулсан нь тодорхой боллоо

Aдмин / Гадаад мэдээ

Пүрэв гарагт Их Британид парламентын сонгуулийн санал хураалт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Санал тоолох ажил үргэлжилж байгаа ч үр дүн урьдчилсан байдлаар тодорхой болжээ. Уг сонгуульд Кир Стармерын тэргүүлдэг сөрөг хүчин Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулж, ерөнхий сайд Риши Сунакын тэргүүлдэг эрх баригч Консерватив нам түүхэн ялагдал хүлээсэн байна.

Тухайлбал парламентын доод танхимын 650 суудлын 410-ыг Хөдөлмөрийн нам, 131-ийг Консерватив нам авсан нь тодорхой болжээ. Хөдөлмөрийн нам дангаараа засгийн газар байгуулахад 326 суудал хангалттай юм. Сүүлийн 14 жил засагласан Консерватив намын хувьд 1906 оноос хойш Нийтийн Танхимд хамгийн бага суудал авсан тохиолдол болж байна.

Стармерын нам энэ удаагийн сонгуульд “Change” уриатай оролцож, улс орны өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаа сонгогчдын саналыг татаж чаджээ.

Тухайлбал амьжиргааны өндөр өртөг, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ, цагаачлалын урсгал, Brexit-ийн дараах хямрал зэрэг хэд хэдэн эмзэг асуудал Консерватив намын засаглалын жилүүдэд үүссэн юм. Ерөнхий сайд Риши Сунак өөрийн засаглалын жилүүдийг сонгуулийн түүхэн ялагдлаар өндөрлүүлэхээр болж байна. Хөдөлмөрийн намын хувьд 18 жил сөрөг хүчин байсны эцэст 1997 онд Тони Блэйрийн удирдлага дор парламентын доод танхимд 418 суудал авч байсан нь өмнөх хамгийн том ялалт юм.

Эх сурвалж: IKON.MN


Сэтгэгдэл

Бүх алдааг энэтхэг дээр овоолох нь дээ. [66.181.160.73] 2024-07-05 10:45:46

Хөөрхий муу энэтхэг гаралтай Риши Сунак. Одоо түүн дээр бүх мууг тохож цагаан арьстай англичууд шүүмжлэндээ. Англичууд зэвүүн шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.