Их Британийн парламентын сонгуульд лейбористууд итгэл төгс тэргүүлж байна
Сүүлийн 14 жилийн туршид сөрөг хүчин байсан Кир Стармер тэргүүтэй Лейборист нам Их Британийн парламентын сонгуульд итгэл төгс тэргүүлж байгааг экзитпол буюу сонгогчдын хийсэн сонголтын талаарх санал асуулгын дүн харуулжээ. Нийтийн танхимд олонх болохын тулд лейбористуудад 326 суудал шаардлагатай байсан боловч 410 суудал авч магадгүй байна. Энэ бол намын түүхэн дэх хамгийн том ялалтуудын нэг бөгөөд 1997 онд Тони Блэйрийн авч байсан үр дүнгээс арай бага юм.
Одоогийн Ерөнхий сайд Риши Сунакийн тэргүүлдэг Консерватив нам ердөө 131 суудал авах төлөвтэй байгаа бөгөөд тус намын хувьд сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд хамгийн муу үр дүн үзүүлсэн тохиолдол болж байна. Либерал ардчилсан нам 61 суудалтайгаар гуравдугаар байрт бичигдэж байна. Харин барууны популистууд буюу Найжел Фаражийн шинэчлэлийн нам хүлээгдэж байснаас хамаагүй цөөн буюу 13 суудалтайгаар дөрөвдүгээр байрт бичигдэв. Санал тооллогын эхний албан ёсны дүн өнөө шөнө гарах төлөвтэй байна.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл