Борооны улмаас хоёр гэр усанд автсаныг нүүлгэн шилжүүлжээ
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээл толгой багийн нутаг сумын төвөөс хойд зүгт 10 км-т орших Ханхарын-Ам хэмээх газарт долоодугаар сарын 4-ний өдрийн 14:30 цагаас 14:50 цагийн хооронд усархаг бороо оржээ.
Борооны улмаас нэг айл өрхийн хоёр гэр усанд автсан тухай дуудлагыг Онцгой байдлын газар 14:36 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход малчин Н-ын таван ханатай нэг гэр, дөрвөн ханатай нэг гэр усанд автсан байсныг усыг шавхаж хоёр гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл