Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно. Тодруулбал, 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд нутгийн зарим газраар, 11, 12-нд баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Иймд:
- Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авах,
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
- Баталгаат зам, гүүрээр зорчих,
- Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
- Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Сэтгэгдэл