СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ГЭР БҮЛЭЭРЭЭ АМАРЧ ЯВААД 5 ХҮН ЖИВЖЭЭ
Баян-Өлгий аймаг, Улаанхус сумын гуравдугаар багийн “Шар нохойт” гэдэг газарт “Ногоон” нуурын эрэг дээр зургаан хүн амарч байснаас 5 хүн нь нуурын усанд живсэн гэх дуудлага мэдээллийг долдугаар сарын 14-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход тус аймгийн гэр бүлийн зургаан хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байснаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан 4 хүн нь аврахаар ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:55 цагт иргэн А/43 настай, эмэгтэй/, Б/30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, долдугаар сарын 15-ны өдрийн 05:56 цагт иргэн А/36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А/21 настай, эрэгтэй/, 14:25 цагт А/43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус тус олж гарган тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.23] 2024-07-16 17:00:57
архи ус хоёр хэзээ ч зохидоггүй юм....
зочин [103.168.34.102] 2024-07-16 12:45:03
архи уучихаад ус руу ордог зангаа татах хэрэгтэй. дээрээс нь монголчууд сэлж чаддаггүй шүү дээ. тэрнийгээ мэдсээр байж ус руу ордог нь харчирхалтай. зун болохоор усны ойролцоо очих гэж байгаа бол хантааз авч явмаар юм
Зочин [139.5.219.107] 2024-07-16 10:36:25
Зун бүх нуурийн эргээр аврах багууд ажиллуулах хэрэгтэй
Зочин [103.168.34.32] 2024-07-18 14:49:30
mongol ulsad 25600 nuur bgaa shdee.
Zocnin [209.89.240.99] 2024-07-16 10:14:30
Ereg daguu hyamd under awrah hantaaz tureesluuldeg gazruudtai bolj zawin deer ч сэлэхээрч бсан аврах хантаазгүй бол хориглодог болёо.