ИРАН: ТРАМП ШҮҮХИЙН ӨМНӨ ШИЙТГҮҮЛЭХ ЁСТОЙ ГЭМ ХЭРЭГТЭН МӨН

Aдмин / Гадаад мэдээ

Бямба гарагт Пенсильванид болсон сонгуулийн арга хэмжээний үеэр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдах оролдлого гарсан билээ.

Трамп энэ үеэр чихэндээ буудуулж шархадсан юм.

Тэгвэл үүнээс хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын тусгай албад Трампын аминд халдах Ираны төлөвлөгөөний талаар мэдээлэл авч, хамгаалалтыг чангатгаад байсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Гэхдээ Бямба гарагийн халдлага болон Ираны төлөвлөгөө хоёрын хооронд ямар нэг хэлхээ холбоо илрүүлж чадаагүй байгаа гэнэ.

Харин экс ерөнхийлөгчийн хамгаалалтыг чангатгасан байх үед 20 настай Томас Мэттью Крукс гэгч хэрхэн Трампын биед ойртож чадсан нь томоохон асуудал үүсгээд байгаа ажээ.

АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Албаны эх сурвалжийн мэдээлснээр Ираны төлөвлөгөөний талаар мэдээллийг өнгөрсөн сард авсан бөгөөд үүний дараа Трампын хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авч байсан байна.

2020 онд Ираны тусгай хүчний командлагч Кассим Солейманы амийг Иракт дроны цохилтоор хөнөөсний дараа Тегераны эрх баригчид Трамп болон түүний засаг захиргааны албан тушаалтнуудын амийг хөнөөх оролдлого явуулж эхэлснийг эх сурвалж мэдээлжээ.

Тухайлбал төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео, үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон нарын эсрэг төлөвлөгөөг илрүүлж, мөрдөж байсан гэнэ.

Ираны төлөвлөгөөний талаар гарсан мэдээллийн мөрөөр АНУ-ын тусгай алба, Трампын сонгуулийн штаб тодорхой тайлбар өгөхөөс татгалзжээ.

“Бид аливаа аюул заналхийлэлд нухацтай хандаж, зохих хариу арга хэмжээг авдаг гэж хэлэхээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж АНУ-ын тусгай албаны хэвлэлийн төлөөлөгч Энтони Гуглелми мэдэгдсэн байна.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Уатсон “Манай тусгай албад Трампын засаг захиргаанд алба хааж байсан хүмүүсийн эсрэг Ираны аюул заналыг хэдэн жилийн турш мөрдөж байгаа. Ийм аюул заналхийлэл нь Солейманы аллагын өшөөг авах зорилгоос үүдэлтэй байдаг. Бид үүнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш ноцтой асуудал гэж үздэг” гэж хариулжээ.

НҮБ-д суугаа Ираны элч төлөөлөгч дээрх мэдээллийг “үндэслэлгүй” гэж няцаасан хэдий ч Трампыг “шүүхийн өмнө шийтгүүлэх ёстой гэмт хэрэгтэн мөн” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.155] 2024-07-24 21:57:22

Хошин шог гэмт хэрэг илрэлүүлэхэд саад болдог

Зочин [103.168.34.89] 2024-07-17 19:41:53

isshshs. chaavas daa. medee mn BBC, CCN-ees huulsaar uu? Medeend ni itgeseer uu? uruvdmuur shd

Сэжигээс зайлах гэж үзэж алдавш. [66.181.190.183] 2024-07-17 16:13:49

Байдены талынх нь сая Трампыг буудаснаас болж ЭВГҮЙ байдалд орчихсон. Тэгээд үүнийгээ булзаарулахын тулд элдэв өмнөн үеийн түүхийг ухаж гаргаж ирж байна. Сонгогчдын сэтгэл санааг өөр чиглэлд хандуулах гэсэн оролдлого


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.