Европын Холбооны Зөвлөлд Унгар улсын санал өгөх эрхийг хасахыг уриалжээ
БРЮССЕЛЬ, 2024 оны долоодугаар сарын 17 /DW/. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны саяхан Москва, Бээжинд хийсэн айлчлалтай холбогдуулан тус улсын Европын Холбооны /ЕХ/ Зөвлөлд санал өгөх эрхийг хасах хүсэлтийг Европын парламентын 63 гишүүнээс бүрдсэн бүлэг ЕХ-ны удирдлагад тавьжээ. "Европын Холбооны Зөвлөлийг даргалах Унгарын бүрэн эрхийн хугацаа дөнгөж эхэлж байгаа үед Ерөнхий сайд В.Орбан Европын Холбооны Зөвлөлийг даргалах үүргээ урвуулан ашиглаж, ихээхэн хохирол учруулаад байна" гэж Европын парламентын гишүүд Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын парламентын дарга Роберта Мецола нарт хаягласан хүсэлтдээ дурдсан байна.
ОХУ, БНХАУ-д айлчлах үеэрээ В.Орбан "ЕХ-ны нэрийн өмнөөс ажиллаж байгаа мэт сэтгэгдлийг санаатайгаар төрүүллээ. Үнэндээ түүнд ийм эрх мэдэл байхгүй" хэмээн Европын парламентын гишүүд онцлоод "Түүний энэ байдал бол ЕХ-ны гишүүн орнуудын гадаад бодлогын салбар дахь онцгой эрхийг хууль бусаар авахтай адил юм" гэжээ.
Үүнээс гадна, Унгарын Ерөнхий сайд В.Орбан Оросын цэргийн бүрэн хэмжээний довтолгооноос өөрийгөө хамгаалж буй Украины нөхцөл байдлыг харгалзахгүйгээр ямар ч үнээр хамаагүй гал зогсооохыг оролдож, ЕХ-ны байр суурьтай зөрчилдсөн асуудлыг дэмжиж байна хэмээн В.Орбаны "энх тайван тогтоох ажиллагааг" шүүмжилжээ.
Унгарын Засгийн газрын тэргүүн "ЕХ-ны одоо хэрэгжиж байгаа шийдвэрүүд, шийдвэр гаргах үйл явцыг бүхэлд нь, түүнчлэн маш чухал асуудлаар ЕХ-ны нэгдмэл байдлыг алдагдуулахыг зорьж байна. Энэ явдлыг үргэлжлүүлэх боломжийг бид олгож болохгүй" гэж хүсэлтийг гаргагчид цохон тэмдэглэсэн байна.
"ЕХ-ны нэр хүнд төдийгүй өнөөгийн геополитикийн нөхцөл байдалд цаашид хохирол учруулахыг аль болох хурдан таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авахыг" Европын парламентын гишүүд уриалаад "Энэ нөхцөл байдлыг зөвхөн амаар зэмлэн буруушаах нь ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг туршлага харуулсан тул ЕХ-ны Зөвлөлд Унгарын санал өгөх эрхийг түдгэлзүүлэх зэрэг бодит арга хэмжээ авах шаардлагатай байна" гэж мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Энххтайван [108.51.115.3] 2024-07-23 22:54:27
Орбан дайныг зогсоож энхтайван тогтоохын төлөө ажиллаж байна. Маш сайн
Зочин [202.126.90.182] 2024-07-23 16:53:43
Дайныг яаралтай зогсоохын төлөө Унгар чармайж бгаа нь маш зөв алхам. Энэ дайн сунжрах тусмаа хор хөнөөл нь асар их болно. Үүнийг ЕХ, түүний ард буй АНУ уг нь сайтар ойлгож бгаа. Гэвч эдэнд одоо л Оросыг заавал ялах ёстой гэсэн хатуу байр суурь нь энх тайвныг тогтооход саад болж бн
Зочин [103.41.93.82] 2024-07-21 14:41:24
Оросууд 1956 онд Унгарчуудыг хүйс тэмтэрсэнийг мартаагүй баймаар. Орбан ч тэнэг мал бололтой
Зочин [172.58.167.118] 2024-07-18 05:08:30
Dainiig yamar under urgeljuulehiin ex nato huseed Ukraine iig duusgah ni
Зочин [45.117.35.10] 2024-07-17 19:43:34
Монголоос л дээр хөгжчихсөн улс шүү Гаргачихвал БРИКС д орчихно
Зочин [103.41.93.82] 2024-07-21 14:42:54
Брикс хөгжүүлж харагдаач тэнэг мал аа
Зочин [66.181.181.111] 2024-07-17 11:46:30
Зөвөөс зөв....Оросууд жирийн унгар иргэдийг яаж алан хядаж байсныг март жээ....
Зочин [202.9.46.7] 2024-07-18 09:39:13
Эргүү мал
Зочин [202.179.26.249] 2024-07-17 11:40:58
Англи саналаараа гарсан, Унгар гарвал -2 л болно биз. Харин ч задралын эхлэл болж магадгүй. Нөгөө гоё ардчилал, олон ургальч үзэл, эрх чөлөө эд нар бол түй ч хамаагүй гэдгийг л харуулж байна даа ккк
Зочин [202.55.191.194] 2024-07-17 11:30:22
энэ унгарыг ЕХ бүрэн хасах хэрэгтэй ямарч нэмэргүй эдийн засаг нь дампуу улс шүү дээ