Ж.Байдены “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 18 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан ба өвчний хөнгөн шинж тэмдгүүд илэрсэн тухай Цагаан ордон мэдэгджээ.

АНУ-ын төрийн тэргүүн ковидын вакцинд хамрагдаж, нэмэлт тунг хийлгэсэн байсан гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдээлсэн байна. Ж.Байден өмнө нь хоёр удаа ковидын халдвар авч байсан юм.

Өдгөө 81 настай Ж.Байден лхагва гарагт Лас-Вегас хотод дэмжигчидтэйгээ уулзаж, үг хэлсэн байна. Харин тухай өдрийн орой болох сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлэхээр товлоод байснаа цуцалжээ. Зургаадугаар сарын сүүлчээр болсон мэтгэлцээнд тааруухан оролцсон, нас өндөр болсны учир өрсөлдөөнөөс гарахыг шаардсан шахалт нэмэгдсээр байгаа энэ үед тэрбээр халдвар авсан байна.

Ерөнхийлөгч Делавэр дахь өргөөндөө тусгаарлагдах бөгөөд энэ хугацаанд бүх үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэнэ гэж К.Жан-Пьер мэдээлжээ. Ерөнхийлөгчийн эмч Кевин О'Коннорын хэлснээр, Ж.Байденд нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Сонгуулийн өрсөлдөөнөөс гарахыг шаардсан шахалтууд улам бүр нэмэгдэж буй энэ үед Ж.Байден халдвар авчээ. Сүүлийн хэдэн долоо хоногт Ардчилсан намын 20 орчим улстөрч түүнийг өрсөлдөөнөөс гарахыг уриалсан бөгөөд тэдний дотор Калифорни муж улсаас сонгогдсон Конгрессын гишүүн Адам Шифф хэлэхдээ, Байден ерөнхийлөгч асан Дональд Трампыг ялж чадах эсэхэд ихээхэн эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “галт бамбарыг буухиалан дамжуулахыг” Ж.Байденд уриалсан байна. Хэрвээ эмч нар өөрийнх нь талаар “эрүүл мэндийн асуудалтай” гэсэн дүгнэлт хийвэл өрсөлдөөнөөс гарах талаар бодож үзнэ гэдгээ Ж.Байден анх удаагаа мэдэгджээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.94] 2024-07-18 12:56:29

Явж ч чадахгүй онгоцны шатаар өгсөхдөө 3 удаа унасан, хий хоосон зүйл рүү гарааа сунгаж мэндэлдэг удаа дараа явганаас унасан ээрч муурч буруу зүйл ярьдаг гээд зөнөглөсөн энэ өвгөнийг зүгээр л гэрт нь тайван байлгамаар юмаа. Энэ том гүрнийг эрүүл чийрэг, эрч хүчтэй, ухаан саруул зөнөөгүй, чадалтай, ядаж залуувтар хүн удирдмаар юм даа!! Дэлхийд шившиг болсоор л байх юм даа.

Зочин [220.71.46.162] 2024-07-18 11:17:48

Aгуу USA-г бурхан ивээг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.