Үлэг гүрвэлийн араг яс 44.6 сая ам.долларын үнэ хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

НЬЮ-ЙОРК, 2024 оны долоодугаар сарын 18 /AFP/. Лхагва гарагт Нью-Йоркт болсон дуудлага худалдаагаар Апекс гэдэг нэртэй стегозаврын араг яс түүхэнд хамгийн өндөр үнээр буюу 44.6 сая ам.доллароор зарагдсан тухай дуудлага худалдааны “Сотбис” ордон мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, 150 сая жилийн настай Апекс бол хамгийн бүрэн бүтнээрээ олдсон араг яснуудыг нэг гэж үздэг ажээ.

Энэхүү араг яс нь 3.3 м өндөр, 8.2 м урт бөгөөд ойролцоогоор 254 хэсэг яснаас бүрджээ.

Өмнө нь 2020 онд Стэн нэртэй тиранозавр батаар үлэг гүрвэлийн араг ясыг 31.8 сая ам.доллароор худалдаж байв.

“Сотбис” ордон Апексийг 4-6 сая долларын үнэ хүрнэ гэж таамаглаж байсан боловч утсаар үнэ хаялцсан хүмүүс үнийг огцом өсгөснөөр ийнхүү түүхэн дээд ханшаар зарагджээ.

Апексийг 2022 оны тавдугаар сард Америкийн палеонтологич Жэйсон Куперийн хувийн эзэмшлийн газраас олсон байна. Дуудлага худалдааны ордон өндөр стандарт, ил тод байдлыг хангахын тулд олдворыг олох, малтлага хийхээс эхлээд сэргээн засварлах, бэлтгэх, суурилуулах хүртэлх бүхий л үйл явцыг баримтжуулжжээ.

Үлэг гүрвэлийн олдворыг зарах нь нэмэгдэж буй үед лхагва гаргийн дуудлага худалдаа боллоо. Стегозаврын араг яснуудыг дэлхий даяар дэлгэн үзүүлдэг бөгөөд Апекс бол өнөөг хүртэл олон нийтэд үзүүлж буй хамгийн бүрэн гүйцэд стегозаврын яс болох Лондон дахь Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй Софигоос 30 хувиар илүү том ажээ.

ЭХ СУРВАЛЖ:МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.118] 2024-07-24 22:25:43

Үлэг гүрвэлийн дэлхийн сдандарт хангасан үлэг гүрвэлийн үзэсгэлэн байгуулж, жуулчилалаар их мөнгө олох боломжтой. Зардалаа нөхөөд ашигтай ажилах боломжтой!

Иргэн [103.57.94.49] 2024-07-19 01:07:23

Монголын говиос олдсон яснууд буруу гараар орж үрэн таран болсон доо!!! Харамсалтай!!! Монголын архилогчид маш муу тэмцсэн!!! Их ч зөөцгөөсөн шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.