Хамасын удирдагчийг урт хугацааны өмнө урьдчилж байрлуулсан тэсрэх бөмбөгөөр устгасан гэнэ

Aдмин / Гадаад мэдээ

Ираны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Тегеранд очоод байсан Палестины Хамас зэвсэгт байгууллагын дээд удирдагч Исмаил Хания саяхан аллагад өртсөн билээ.

Хэдийгээр албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч уг аллагыг Израилийн тусгай албад зохион байгуулсан нь тодорхой байгаа.

Израилийн тал аллагыг гүйцэтгэснийхээ дараа л өөрийн гол холбоотон АНУ-ын албаныханд мэдээлэл өгсөн байна.

Энэ мэдээллийн талаар АНУ-ын засаг захиргааны эх сурвалж Нью-Йорк Таймс сонинд ярьжээ.

Израилийн тусгай алба өмнө нь Ханиягийн Тегеранд ирэхдээ буудаг байсан байранд хоёр сар орчмын өмнө нууцаар тэсрэх бөмбөг байрлуулсан юм байна.

Ингээд Ханияг хамгийн сүүлд ирж байрлахад нь алсын зайнаас бөмбөгийг дэлбэлжээ.

Ираны хэвлэлүүд болон Хамасын эх сурвалж өмнө нь орон сууцны гаднаас харвасан пуужин Ханиягийн амийг хөнөөсөн гэж мэдээлж байв.

Тэгвэл Ираны хувьсгалт гвардын өндөржүүлсэн хамгаалалтад байдаг байранд тэсрэх бөмбөг гаднаас оруулж чадсан нь дээрх мэдээллээр батлагдаж байна.

Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени “Манай хүндтэй зочныг, манай гэрт алсан этгээдүүд хатуу шийтгэл амсах болно” гэж Лхагва гарагт мэдэгдэж байв.

Эх сурвалж: CNN

IKON.MN


Сэтгэгдэл

Зочин [45.117.35.12] 2024-08-03 06:04:12

Хүний цусаар газар нутагтай болж ...

Зэвүүн алуурчин улс юмаа. [103.57.93.127] 2024-08-02 15:09:52

Тэгвэл тэр орчинд өөр Ираны удирдагч буюу гадаадын зочин байсан бол ЯЛГААГҮЙ алчих байсан байна ш дээ. Израйлууд ёстой зэвүүн юмаа, хүний адаг гэх юмуудаа. Монголын өндөр зочид Иранд очихдоо дээрхийг анхаарч байхгүй бол болохгүй шүү.

Зочин [103.140.10.197] 2024-08-02 19:03:50

Чамд тэр огт хамаагүй

Зочин [103.212.117.230] 2024-08-02 18:05:46

Гадаадад Монгол хүний үнэлэмж Израйлаас долоон дор хог шдээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.