Ким Жон Ун шаардлагатай тохиолдолд үерийн гамшигтай тэмцэхэд Оросоос тусламж авахаа Путинд мэдэгджээ
Сүүлийн өдрүүдэд Умард Солонгосын зарим нутагт үер усны ноцтой гамшиг нүүрлээд байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын засгийн газар хүмүүнлэгийн тусламж үзүүлэх саналыг Умард Солонгост тавьсан ч хариу өгөөгүй тухай Сөүлийн албаны эх сурвалж мэдээлж байв.
Бямба гарагт ОХУ-ын засгийн газар бас үерийн гамшигтай тэмцэхэд нь туслах саналыг Пёнянд тавьсан юм.
Үүний хариуд Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун талархал илэрхийлсэн тухай тус улсын төв хэвлэл Ням гарагт мэдээлжээ.
Тухайлбал тусламж санал болгосон ОХУ-ын ерөнхийлөгч Путинд “чин сэтгэлийн талархал” илэрхийлж, “зовох цагт жинхэнэ найз нөхрийн чанар танигддаг” тухай хариу захидалдаа Ким Жон Ун бичсэнийг дээрх мэдээнд өгүүлсэн байна.
Үерийн хохирлыг нэн даруй арилгах арга хэмжээг Умард Солонгос өөрийн төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлж буй тул одоохондоо гаднын тусламж хэрэггүйг тэр бас захидалдаа дурджээ.
“Хэрвээ тусламж шаардлагатай бол Москва дахь үнэнч найз нөхрөөсөө хүсэх болно” гэж Ким Жон Ун бичсэнийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын засгийн газар хүмүүнлэгийн тусламж үзүүлэх саналыг умард хөршдөө өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт тавьсан юм.
Хятадтай хил залгаа Умард Пёнян мужийн Шинуйжу, Уйжу дүүргүүд хүчтэй аадар борооны дараа үерийн гамшигт нэрвэгдээд байгаа.
Энэ үеэр амь үрэгдсэн болон сураггүй алга болсон хүний тоо 1,000 давсан байж болзошгүйг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: Yonhap News
IKON.MN
Сэтгэгдэл
nagjcwrhmb [45.66.35.22] 2024-11-15 19:27:34
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
smumiutjcl [45.66.35.22] 2024-11-15 19:27:32
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?