Нүүрсний экспортын 57.9 хувийг чулуун нүүрс эзэлж байна
Манай улсын чулуун нүүрсний экспорт 46.1 сая тонн болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 35.5 хувиар өсөв.
Гаалийн ерөнхий газрын танилцуулсан экспортын статистик мэдээллээр, чулуун нүүрсний экспортын биет хэмжээ оны эхний хагаст 46.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 35.5 хувиар өсжээ.
Чулуун нүүрсний экспортыг 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.2 дахин өссөн байна. Нүүрс нийт экспортын 57.9 хувийг дангаар бүрдүүлж, орлогын дүн нь 5.3 тэрбум ам.долларт хүрчээ.
Манай улс чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д гаргаж байна. Түүнчлэн хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефтийг мөн 100 хувь урд хөршид экспортолж байна.
Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 7.8 хувиар өссөн дүнтэй гарсны 4.1 хувь нь үйлчилгээ тэр дундаа тээвэр, худалдааны салбарын өсөлтөөс голлон нөлөөлсөн бол уул уурхайн салбарын өсөлт 1.9 хувийг эзэлж байна.
Экспортын голлох түүхий эдийн хувьд нүүрсний экспортын биет хэмжээ өссөн хэдий боловч олон улсын зах зээл дээр үнэ нь буурч байгаатай холбоотой орлогын хувь хэмжээ нь өмнөх оны мөн үеийнхтэй дүйцэхүйц хэмжээтэй байна.
Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс нийт экспортын 57.9 хувийг дангаараа бүрдүүлж байгаа бол зэсийн баяжмал 18.4 хувийг эзэлж байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ
Сэтгэгдэл
fctdpomper [185.220.101.78] 2024-11-15 19:27:33
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
wtosjqjbgg [185.220.101.78] 2024-11-15 19:27:32
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?