Олимпизмын сайдын 114 тэрбум төгрөгийн төсөв нь ганц мөнгөн медаль болж байна уу

Aдмин / Спорт

Ерэн онд нийгэм огт өөр нийгмээр солигдох он жилүүдэд Монгол Улс доройтсон. Тийм хэдүй ч Монгол Улс дэлхийн 200 гаруй орны нэг мөн учир олимпод чадах ядахаараа оролцож байлаа. Өрөвдмөөр хэдэн тамирчин, дасгалжуулагч явдаг, зарим үед ганц нэг шагналт байр төдийхөнтэй. Тэр үед Монгол даяарын баяр болсон 1996 оны Атлантагийн олимпоос жүдо бөхийн төрөлд Нармандах хүрэл медаль хүртэж монголчуудыг сэргээж билээ. Олимп байтугай дэлхийн аваргад ч манайх сураггүй. О.Пүрэвбаатар гэнэт цоорч дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөө Канадын бөх Сиссауритай барилдахыг монголчууд шөнөжингөө хүлээн байж үзэж билээ. Олимп, дэлхийн аварга гэдэг тийм л үнэ цэнэтэй ганц медальтай байлаа. Энэ бол шууд утгаараа ядуу орны олон улс дахь дүр зураг байсан юм. Хүн төрөлхтний тал хувь нь дурлан үздэгээрээ Олимп гэдэг бол гайхамшиг. Монгол Улсаа даян дэлхийд тунхаглан харуулж буй нэг боломж бол олимп. Болж өгвөл медалийн тоо, аварга төрүүлж чадвал тэр нь хөгжин дээшилж байгаа улс орон шүү гэдгээ дэлхийд зарлаж буй үйл явц юм.

Бээжингийн олимп бол монголчуудын хувьд гайхамшиг байлаа. Долдугаар сарын 1-ний үндэстний хэмжээний үймээн самууныг намжаасан зүйл бол олимпийн аваргууд төрөн гарсан үзэгдэл. Тэрнээс хойш Монголын тамирчид олимпод сэргэсэн. Олимпоос юун ганц медаль горьдох. “Манай тамирчид хэдэн медальтай, бүр хэдэн аваргатай ирэх вэ” гэсэн бат итгэлтэйгээр олимпоо шимтэн үздэг болсон билээ.

Гэвч энэ удаагийн Парисын олимп Монголыг ямар улс болон хувирч, доошоо орж, ерэн оны эхэн үеийн шилжилтийн үедээ эргэн ирж байгааг харуулсан үйл явц боллоо. 1996 оны олимпод Монгол Улс ганц медалиар 200 улсаас 71-д орж орж байсан бол энэ удаад бүр 74-т оров бололтой. Шулуухан хэлэхэд, Монгол Улс өнөөдөр уруудан доройтож байгаагаа хүн төрөлхтний их баяр Олимпийн наадмаар харууллаа. Ганц мөнгөн медальтай яг л ерэн оны эхэн үеийн гунигт түүх давтагдлаа.

Уг нь улс орон бүрт байдаггүй Олимпизмын сайдтай болж тэрбум тэрбумын төсөв батлан өгч онцгойлон харж үзлээ. Гэвч “Сахил хүртээд шал дордов” гээч боллоо. Олимпизмын сайдтай, яамтай Монгол Улс ичгэвтэр байдалд орлоо.

Парисын олимпод оролцсон бүх тамирчид маань байгалиас заяасан өгөгдөл, авьяас, унаган бяр, мэдрэмжээрээ өрсөлдлөө. Тэрнээс тэдний хэнд нь ч Шинжлэх ухаанч бэлтгэл сургуулилт, судалгаа тооцоолол, сэтгэл зүйн хийгээд биеийн хүчний бэлтгэл, хоол ундны дэглэм, эрдэс, нөхөн сэргээлтийн албан ёсны витамин, тэжээл, сэргэлт байсангүй. Зүгээр л хөдөө сумын адуучин залуу наадамд ногт ганзагалан ирж адуутай ноцолдсон эв дүй, бяр чадлаараа зодоглож байгаатай зүйрлэхээр олимпод оролцсоныг та ч харлаа, би ч харлаа, Монгол даяараа харлаа, харамслаа. Энэ нь монголчууд түүхэндээ анх удаа Олимпийн яамтай, сайдтай болсны “гайхамшигт” үр дүн юм. Монгол Улс олимпод оролцож ирсэн бүх цаг үеийн түүхэндээ ийм өндөр төсөвтэй яам, тусгайлсан Үндэсний хороотой оролцож байгаагүй. Бод доо, 114 тэрбум төгрөгийн төсөвтэй олимпод бэлдлээ. Тус Үндэсний хороо нь 180 ажилтантай байлаа шүү дээ.

Парисын олимпод 34 тамирчин оролцсон бол дагаж очсон дарга нарын тоо 120 байлаа. Тэд зүгээр үзэгчид, аялан зугаалагчид байлаа. Гэтэл бусад орны тамирчдын багт явсан олон хүн ямар үүрэгтэй хүмүүс байсан гээч. Манайтай ойролцоо хөгжиж буй гэхээр улс орнууд, тухайлбал станы орнууд гэхэд өөрийн тамирчдын өрсөлдөгчдийн судалгааг бие бялдрын хөгжил, булчингийн массын нарийвчлал, өндөр намын хэмжээ, мэхний хурдны тооцоолол, гаргах алдаа, амжилт олж мэдэх мэхний тэсрэлт, сэтгэл зүйн төлөв байдал зэргийг нэг бүрээр нь компьютер дээр тооцоолох үүрэгтэй том багтай очсон байх юм. Дэвжээнд гарах тамирчдадаа тултал ойлгуулаад, дасгалжуулж байсныг манай олимпийн багийн тэр олон хүн дотор мэдэж байсан нь бий болов уу.

Бүр тэгж ярьвал Монголоос ганц мөнгөн медаль хүртсэн Баасанхүүгийн бүх талын судалгаан дээр Японы талаас долоон мэргэжилтнээс бүрдсэн баг ажилласан байх жишээтэй. Аваргын төлөөх барилдаанд манай Баасанхүүтэй барилдах Японы тамирчин тэдгээр мэргэжилтнүүдийн байрласан тусгай өрөөнөөс дэвжээ рүү шууд гарсан. Бүх судалгааг япончууд хэдийнэ хийчихсэн, сэтгэл зүйн хувьд Японы тэр тамирчин Олимпийн аварга хэдийнээ болчихсон дэвжээнд гарч ирснийг сүүлд бид мэдлээ.

Бусад орны тамирчид ийм бэлтгэлтэй олимпод оролцож байхад манайх өрөвдөм байлаа. Хөлсний байр дамжин амьдарч, хөдөөнөөс ээжийнхээ явуулсан хонины махнаас өөр хоолгүй, бэртэл гэмтэл дунд шүд зуун бэлтгэл хийж, олимпод дэлхийн томчуудтай яс тас үзэлцэж, цусаа гартал тэмцэлдэн шагналт тавдугаар байранд шалгарч байгаа чөлөөт бөхийн тамирчин Отгонжаргал гэж тэр охиныг хүндлэхгүй байхын арга алга. Үүнээс илүү тэгээд яаж барилд гэж хэлэх юм бэ. Ийм амьдрал ахуйтай, орчин нөхцөлтэй, байгалиасаа заяасан бяр чадал, авьяас билгээрээ дэлхийн томчуудыг айлгаад дэвжээнээс буусан Отгонжаргал шиг олон сайхан охид, хөвгүүд минь олимпийн медалийн төлөө барилдаж мултарлаа. Тэд Монголоос өөр газар төрсөн бол бүгд олимпийн аваргууд.

Мэргэжлийн сэтгэл зүйчгүй олимпийн тамирчин гэж өнөөдөр хаана байгаа юм бэ. Монгол л байна шүү дээ. Ингэж бодохоор тэрхүү олимпийн яам, олимпод бэлдэх Үндэсний хорооны удирдлага, олон тэрбум төгрөгийн төсөв дээр шалгалт оруулах хэрэгтэй. Хуулийн хариуцлага тооцох цаг нэгэнт болж. Яагаад гэвэл ямар үр дүн гарсныг монголчууд бүгд харлаа.

Зөвхөн нэг л барьц, нэг л мэхний сонголттой дэвжээнд гарч ирж зуурч зогссоор торгуулиар ялагдаж байгаа жүдогийн дасгалжуулалт гэж байх ёсгүй. Авсан оноогоо ахиулж барилдах бус хамгаалж, халирч барилдах тактикаар бөхчүүдээ дэвжээнд гаргаж байгаа чөлөөт бөхийн дасгалжуулалт байх ёсгүй. Эцсийн мөч хүртэл ажиллах, тэсрэлт, хурд, мэдрэмж, орон зайн онцгой баримжаа… монголын бөхчүүдээс хаачив. Монгол хүн бүр үзэх дуртай бөхийн төрлүүд сэтгэлд огт хүрсэнгүй. Гэтэл бусад орны бөхчүүдийг хар. Тэдэнд техник, тэсрэлт, сэтгэл зүйн хат, тэвчээр байна. Манайханд өчүүхэн ч алга. Үүнийг мөнөөх л 114 тэрбумаар мэргэжилтнүүд хийх ёстой. Тамирчдаа бэлдэх ёстой. Монголын бөхчүүдээс барилдааны гайхамшигтай төгсгөл харагдсангүй. Газар дээрээсээ галзуу юм тасарч хөдлөөд хоёр км-ийн дараа нам суудаг морь шиг юмнууд байж болохгүй. Ингэж олимпод тамирчдаа бэлдэхгүй ээ. Яг энэ хэвээрээ 2028 онд Лос-Анжелесын олимпод оролцоно гэвэл онигоо. Үргүй зардал, үндэстнээ доромжилсон үйл явц болно. Хамгийн гол нь Монгол Улс хөгжлийн ямар түвшинд яваагаа харуулсан, муугаа мэдрүүлсэн хэрэг явдал болно.

Парисын олимпийг дахин давтахгүйн тулд одоо Монгол Улсын Засгийн газраас олимпийн баг тамирчдын алдаа, оноог онцгойлон дүгнэж цэгнэсэн нээлттэй хурал даруй хийх хэрэгтэй. 114 тэрбумын төсөвтэй Олимпийн сайд, Олимпод бэлдэх Үндэсний хорооны ажлыг шалгах ёстой. Хариуцлагын тооцоог хуулийн хүрээнд хийх ёстой. Ингэхийг монголчууд шаардаж байна. Бид ерэн оны эхэн үеийн шилжилтийн хүнд хэцүү үедээ эргэн очсоноо энэ удаагийн Парисын олимпоор харлаа. Олимпизмын сайдын 114 тэрбум төгрөгийн төсөв нь эцсийн дүндээ ганц мөнгөн медаль болж байгаа нь энэ үү!

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Б.Нямаа


Сэтгэгдэл

bcyvxxjxks [185.220.101.110] 2024-11-01 17:26:57

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

kbtzrjelcl [185.220.101.110] 2024-11-01 17:26:55

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [202.9.46.51] 2024-08-15 20:14:41

Арт түмэн Содбаатар мэтийн хулгайчуудаас хариуцлага нэхэх цаг болсон байна. Яагаад тогооч, сэтгэл зүйчийг квот гэдэг юмаар хассан юм бэ тайлбар шаардаж байна

Социализмын үеэсээ одоо хүртэл салаагүй. [66.181.160.72] 2024-08-15 11:33:57

Ер нь Монгол Улс социализмын үеийн үзэл суртлаасаа САЛААГҮЙ, зах зээлийн капиталист горимдоо бүрэн ШИЛЖЭЭГҮЙ байгаагаа сая харууллаа. 3,5-хан сая хүн амтай хөрөнгөтөн улс нь ийм том баг санхүүжүүлж Олимпд оролцдог юм уу? ЯГШДЭЭ! 10 хүрэхгүй тооны тамирчин Олимпд явуулж байвал дээдийн заяа. Гэтэл Францруу урьд өмнө байгаагүйгээр 33 тамирчин, нэмээд дасгалжуулагч, спортын түшмэдийг Улсын мөнгөөр Парис үзүүлэхээр явуулав. СОЦИАЛИЗМААСАА САЛААЧ ЭЭ! Яг ийм байдалтай Монголд спортоос гадна социализмын үеийн балет, драмын театр, дүрслэх урлаг, улсын эмнэлэг, бага-дунд боловсрол, тэтгэврийн систем УЛСААС төсөв мөнгө ШААРДААД Л сүүлийн 34 жил оршиж байгаа. Хир УДААН ийм байдалтай байж ЧАДАХ БОЛ ОО?

Иргэн [59.153.86.144] 2024-08-15 08:04:16

Хятад бол олимпод оролцуулах тамирчдаа бараг 5 настайгаас нь бэлддэг гэж ярьдаг. Ингэж алсын хараатай байж л олимпод амжилт үзүүлнэ. Тасралтгүй төсөвтэй байлгаж спортыг хөгжүүлэх байх.

Монголд спорт хөгжихгүйн үндсэн шалтгаан. [66.181.160.72] 2024-08-15 10:51:43

Монголыг Хятадтай битгий харьцуул. Тэрбум хүн амтай социалист Хятад улсын зорилт манайхаас шаал ӨӨР. Монгол бол ЦӨӨХӨН хэдхэн тамирчинтай, ӨЧҮҮХЭН төсөвтэй, ХОЦРОГДСОН спортын баазтай улс. Зөвхөн өөрийн ДОТООД хэрэгцээнд зориулж дэлхийн спортод оролцдог. Харин бусад улс бол өөрийн орныг дэлхийд сурталчилж, бусдаас ДЭЭГҮҮР гарахын төлөө тэмцэлддэг. Тэд спортыг ҮЗЭЛ СУРТЛЫН хэрэглүүр байдлаар ашигладаг. ЯЛГАА байшаа биз?

Зочин [59.153.112.18] 2024-08-14 20:43:07

114 тэрбум төг г банхар Бат Эрдэнэ гударч Хэнтий рүү 7 хоног явж төсөв г дуусгасан шүү дээ, одор түүнийг хатуу арга хэмжээ авах хэрэгтэй?

Зочин [66.181.191.95] 2024-08-14 20:10:49

Юм аа судлаж байж бич. Бид 1992 оны Олимпоор, 1993 оны Бокс, чөлөөт бөхийн ДАШТ - ээр хоосон ирээ юу? 1992 оны Олимп 2000 оны Олимп хоёроо битгий холиод бай

зочин [66.181.184.224] 2024-08-14 18:05:32

300 тэрбум ш дээ

Иргэн [66.181.189.184] 2024-08-14 16:45:41

Төрийн сайд хүн гэдэг эхлээд өөртэйгээ бус салбарын эрх ашгийг хардаг нүнжигтэй хүний хийх ажил шүү!!!

Зочин [66.181.182.105] 2024-08-14 14:04:33

33 сая америк доллароор тоглочихдог манайх чинь аргагүй л баян улс юм даа :(

Мэдээж ш дээ. [66.181.160.72] 2024-08-14 14:28:05

Баян, баян. Оны сүүлрүү төсөв нь дуусчихаад нэмэлт төсөв авна. Харж л байгаарай.

hereggui sait !!! [202.70.44.116] 2024-08-14 13:37:25

heden tamirchin medal avsan avaagui gj uls torjoo shaagaad !!! uls torchid ni tosviig ni batlaad demjee yavuullaa oor yah baisan yum hamtdaa untaj hamtdaa beltgel hiij hamtdaa hajuud ni shahaad baij baih baisan yumuu ??? yasan utgagui yum bichdeg lalaruud ve !!! bolomj bololtsoogooroo demjeed yavuulj bhad heden tamirchid ni oorsdoo unhuigui l baisan shde ter orhon morhon yaltsan gazraa mongo avtsan ayatai buuj ogch bgaam shig yalagdaad tulga mulga ni hodolchij ch chadahgui buur neg beltgel gej gurildsan heden lalaruud l bsan ter judogiin hen bilee neriig ni helhees sanaa zovmoor bogsoo ogch zogssoor baigaad yalagdchihsan dasgaljuulagch gj hachin unhiagui ter bogsoo ogood bgaagaas bolj torgood bhad l boli geed helchij chadahgui tiim l archaagui beltgeltei nudgui lalaruud yaj yavdag baigaa yum uneheer baasanhuugees busad deer ni bugdend ni gutarsan !!! beltgel gj yu hiigeed baidag bainaa setgel zui baihgui amarhan hyalaachihna buur ni denduu zalhuu tamirchid yavsan baina lee

Бараасан [66.181.178.117] 2024-08-14 13:10:32

Олимпизмын сайд аа гэжжж.... үндэсний бөхийг бол харин утгаар нь хөгжүүлж байхымаа. Дэлхийд үндэсний бөхийг мэдэхгүй, хэн ч барилддаггүй, ер нь ч ямар дүрэмтэйг нь ойлгодоггүй юм гэнэлээ шүү. Үндэсний бөх бол спорт биш, харин наадам л юм даа. Энэ үндэсний бөхийн аваргыг Наадмын сайд гэлтэй.

И [103.168.34.192] 2024-08-14 13:08:34

Бичсэнийг 100% дэмжиж бна. БТСХ, МҮОХ- г бүтэц бүрэлдхүүнээр нь бүрэн шинэчиье. Халуун дээр нь МУИХ -н чуулганаар хэлэлцэж хатуу хариуцлага тооцьё

Зочин [202.126.90.204] 2024-08-14 18:07:10

Энэ бүтэхгүй яамыг татан буулгаж.б.батэрдэнийг огцруулж төсвийн мөнгө хэмнэё.гутамшигтай.ард түмнээ доромжиллол ерөнхий сайдаа

Бид [66.181.186.97] 2024-08-14 16:10:09

Дэмжиж бн, хяналт тавьж, хариуцлага тооцох нь зөв, хэдий хүртэл мэргэжлийн бус дарга сэтэртэй юмнуудын тоглоом болох гэж, шаардах нь зөв

зочин [49.0.130.24] 2024-08-14 12:10:04

санал нэг байна цадахаа мэддэггүй шуналтай хулгайчдыг хурдан олимпын хорооны удирдлагаас хөөж зайлуулахгүй бол төсвийн мөнгийг шамшигдуулан төрийг дампууруулхаас гадна манай оронд биеийн тамиг спорт хөгжихгүй

зочин [66.181.189.156] 2024-08-14 11:58:01

Үнэн зүйл бичсэн байна. .Төрийн дарга сайд нар нь бүгд хулгайч,хулгайч улс болсон гэдгийг энэ олимпийн тамирчдын үзүүлэлтүүд харууллаа. Бүхэл бүтэн Олимпизвын сайдтай,114 тэрбум төгрөгийн төсөвтэй... 114 тэрбум төгрөгийг Батэрдэнэ малаар төлүүл.

Mongol [178.115.45.15] 2024-08-14 11:52:49

Heleh ug alga. Mongoliin gutanshig. Hadam eh ah du ehner huuhdee hurtel Mandattai oruulsan baisan. Ene luiwarchidiig yah we. 120 lalariin orond 120 n Tamirchin yawsan bol ...... Tamirchiddaa bayrlallaa. Ta sain baisan shuu..

Зочин [66.181.177.146] 2024-08-14 11:48:26

Олимпын яамтай цорын ганц улс гэдгээрээ геннисын бүртгэлд яаралтай бүргүүлэх ажлыг олимпын хороо хариуцаж ганц ч гэсэн юм геннист оруулахаа бод

зочин [202.55.191.194] 2024-08-14 11:33:56

зөв зөв

Зочин [103.57.92.233] 2024-08-14 11:28:37

ГАНЦ МӨНГӨН МЕДАЛЬ БОЛ БААСАНХҮҮГИЙН ХУВИЙН ЧАРМАЙЛТ, ХӨДӨЛМӨРИЙН ҮР ДҮН БОЛОХООС БИШ ЯВДАГ ЖОРЛОН БАТЭРДЭНИЙН ИДСЭН 114 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОЛОН ОЛИМПИЙН ХОРООНЫ ХУЛГАЙЧИЙН ХҮҮХДИЙН АЖЛЫН ҮР ДҮН ОГТ БИШШҮҮ. ОЛМПИЙН САЙД ОЛИМПИЙН ЯАМ ХА ХА ИЧЭЭЧ ГУАМШИГ

зочин [103.111.68.3] 2024-08-14 11:13:01

яг үнэ гэвэл 2024 оны ОЛИМП харуулж байна даа. 114 ТЭРБУМ ТӨГРӨГ.мөн ч их МӨНГӨ ШҮҮ.зүгээр л клуб юм уу ДАСГАЛЖУУЛАГЧ нарт нь ӨГСӨН бол ЯВСАН ТАМИРЧИН БҮХЭН МЕДАЛЬ АВАХ БАЙХАА. ХАРИУЦЛАГА БАЙХГҮЙ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ Л БАЙГАА БАЙДАЛ ДАА .ОДОО ямар шийтгэл оноох вэ.

Зочин [103.57.92.114] 2024-08-14 10:36:05

Батэрдэнээр тэр мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болгоё!

Зочин [202.131.225.53] 2024-08-14 10:50:52

zuv

2028 онд татвар төлөгчдийн мөнгийг БАГА зар. [66.181.160.72] 2024-08-14 10:33:34

2028 оны Лос Анжелесын олимпд ЦӨӨХӨН спортын төрлөөр ЧАНАРТАЙ хэдхэн тамирчин явуулахаа бод. Тэрнээс биш татвар төлөгч бид БҮТЭХГҮЙ үй олон тамирчин, дасгалжуулагч, эмч домч, спортын нийгэмлээгүүдийн дарга нарын зардлыг татвараараа дааж санхүүжүүлэх ЁСГҮЙ. ЦОМХОН бай. Хөнжлийнхөө хирээр, ө.х. 3,5 сая хүн амдаа тохирсон ЖООХОН хэмжээний баг Олимпд явуул.

Зочин [202.55.188.118] 2024-08-14 10:27:25

Чөлөөтийнхэн сайн байлаа 4 хүрэл медал авхад ойрхон байлаа энэ тамирчдаа урамшуулах хэрэгтэй үндэсний бөхийн 2 аварга тамирчидад байр өгч байна үүнийг давалгайлах хэрэгтэй

Зочин [202.9.46.159] 2024-08-14 10:26:09

Үнэн юм гэж энэ дээ. Хулгайч дарга нартай улс.

zochin [64.119.31.179] 2024-08-14 10:24:41

Ene asuudliig zaaval yarih heregtei. Daraa ni benzinii uildveriin asuudal. Erunhiilegchee, Erunkhii saidaa

Зочин [103.57.94.130] 2024-08-14 10:05:54

5 дугаар байр эзэлсэн тамирчидаараа бахархаж байна.

зочин [103.57.94.130] 2024-08-14 10:05:00

маш зөв зүйл бичжээ


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.