Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага сайн байна

Д.Тулга / Эдийн засаг

Манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд энэ сарын 22-ны байдлаар зуншлага сайн байна.

Тодруулбал, Архангай, Төв, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн зарим нутгаар сайн, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт 20 гаруй буюу хувьд дунд байв.

Агаарын температур энэ арав хоногт нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-9.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджаас ахиу байна. Баян-Өлгий, Увс, Ховд, Сэлэнгийн зарим, Завхан, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Сүхбаатарын ганц нэг сумын нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага оржээ.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-23 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсныг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн мэдээллээ.


Сэтгэгдэл

Гэгээлэн [139.5.218.119] 2024-08-26 18:47:43

Зуншлага нь дуусаад намар эхэлчихээд байх шиг санагдах юм

зочин [66.181.191.198] 2024-08-25 16:10:00

Найр наадам, айраг архидалтаа болиод, өвлийн бэлтгэлээ хангаж өвс тэжээлээ эртнээс бэлтгээсэй, зуншлага муу байсан өвс ногоо гараагүй болохоор хэцүүдлээ гээд л хушуугаа дэвсээд л, төр засаг нь малчдын зээлийг тэглэнэ, малчдад тусламж илгээнэ гээд л эхлэх вий дээ? Хадлан тэжээлээ хийгээсэй, бэлтгээсэй, сайхан зуны боломжийг ашиглаасай, өвлийг өнтэй давах бэлтгэлээ хангаасай.

Зочин [202.9.46.57] 2024-08-24 12:24:47

Зуны улиралд орсон их хэмжээний борооны усыг хуримтлуулаад гүн цэвэршүүлээд ашигладаг болчихвол ундны усанд асар их хэмнэлттэй байх болно


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.