IX ангийн сурагчдад зориулсан “Карьер сонголт” төсөл хэрэгжинэ

Д.Тулга / Улстөр

Энэ хичээлийн жилд суурь боловсролоо дүүргэх 9 дүгээр ангийн сурагчдад зориулсан “Карьер сонголт” төслийг нийт сургуульд хэрэгжүүлэхээр болжээ.

Аравдугаар ангид элсэн орно гэдэг сурагчдад болон эцэг эх, асран хамгаалагчдад нэгээхэн сонголтын үе болдог. Өөрөөр хэлбэл, энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр мэргэжлийн эрх олгодог ахлах сургууль, их дээд сургуульд дэвшин суралцах ахлах сургууль гэсэн хоёр ангиллаас тухайн сурагч сонголтоо зөвөөр хийхэд тусалдаг тогтолцоог бүрдүүлэх юм.

Үүний зэрэгцээ энэ жилээс сургалтыг төрөлжүүлнэ. Тухайлбал, IT програмист, хөдөө аж ахуйн фермер, сувилахуйн үйлчилгээ гэх зэрэг салбараар төрөлжин сурч, мэргэжлийн эрхтэй болдог, цаашлаад бизнес эрхлэгчдийг бэлддэг тогтолцоог нэвтрүүлэх аж.
Сэтгүүлч:Б.Туул

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.