"Миний нутаг-2024" яруу найргийн наадмыг Н.Гантулга тэргүүллээ
Цогт хунтайжийн Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойд зориулсан “Миний нутаг-2024” яруу найргийн наадмыг "Бүрэнгийн хөх тэнгэр" шүлгээр Н.Гантулга тэргүүлэв.
Тус наадамд 60 яруу найрагч шүлгээ илгээснээс хоёрдугаар шатанд 28 яруу найрагч шалгарч, аймгийн Монгол туургатан театрт 8 дугаар сарын 30-ны өдөр шилдгээ тодруулахаар өрсөлдсөн юм.
Эдгээр яруу найрагчдаас гуравдугаар шатанд 15 яруу найрагч шалгарсан бол сүүлийн шатанд 5 найрагч өрсөлдөж Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга тэргүүлсэн байна. Наадмын дэд байрыг яруу найрагч Э.Гантулга эзэлсэн бол яруу найрагч Т.Батсуурь удаалж, тусгай байрт Ц.Гончиг, В.Нэргүй нар тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл
aoukoksill [185.220.101.7] 2024-11-03 10:42:25
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
lpuhdvidvo [185.220.101.7] 2024-11-03 10:42:22
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?