Хөдөлгөөн ихтэй 20 уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секунд болголоо

Aдмин / Нүүр

“Эко Мобилити” аян албан ёсоор эхэлж байна.

Аяны хүрээнд явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, явган гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдэд ээлтэй орчин бүрдүүллээ.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Б.Ирээдүй “Эко Мобилити” аяны хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зорчих ачаалал их байдаг 20 уулзварт явган иргэдийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор гэрлэн дохионы хугацааг 3-12 секундээр нэмэгдүүлсэн. “Гадаад хэргийн яам”, “Төв шуудан”, “Зүүн дөрвөн зам”, “Хүнсий дөрөвдүгээр дэлгүүр”, “Наадамчдын зам” гэх мэтчилэн зорчих хөдөлгөөн ихтэй 20 уулзварт гарцын хугацааг нэмж тохирууллаа” гэв.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй. Явган гарцаар гарах хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан зорчих хөдөлгөөн ихтэй уулзварын гарцын хугацааг 40 секундээр асахаар тооцож тохируулжээ.


Сэтгэгдэл

Бямбаа [103.168.34.189] 2024-09-04 12:54:43

Гэрлэн дохиотой уулзварт цагдаагийн зохицуулалтыг болиулах хэрэгтэй. дохиогүй байрлалд л цагдаа цохицуулна биздээ. Том уулзварт цагдаа хүчээр түгжрэл үүсгээд байдаг шүү.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.