2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ

Aдмин / Улстөр

Манай улсын гадаад харилцаа өнгөрсөн гурван жилд эрс идэвхжихийн хэрээр олон улсын тавцан дахь нэр хүнд, байр суурь ч өссөөр байна. Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй, бие даасан гадаад бодлого явуулдаг гэдгээрээ дэлхий нийтэд хэдийн танил боллоо. Томоохон улс орнуудын төрийн тэргүүн, хааны шил дарсан олон ч айлчлал болж, одоо ч үргэлжилсээр байна. Энэ бол гадаадын улс орнууд биднийг “тоож”, бас үнэлж, хүндэтгэж байгаагийн илрэл. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гадаадын хэд хэдэн оронд төрийн айлчлал хийлээ.

Сүүлийн 30 гаруй жил жилдээ дунджаар 2-3 томоохон айлчлал хүлээн авдаг байсан нь одоо нэгэнт түүх болон үлдэж. Өмнө нь гадаадад айлчиллаа гэхэд хэдий хэмжээний зээл, тусламж олж ирэв гэдгээр нь хэмжиж, дүгнэдэг байлаа.

Одоо бол өөр. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалыг хоёр талын урсгалтай болгож, зээл, тусламж ярихгүй, харин харилцан ашигтай хамтран ажиллая, Монгол бол итгэж болох түнш гэдгийг тод томруун илэрхийлж байна

ARSLAN.MN


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.195] 2024-09-12 08:01:48

Гадаад харилцааны түүхэн амжилттай жилүүд болжээ. Ерөнхийлөгч Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Батцэцэг, түүний багийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүн. Баяр хүргэе


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.