БУСДЫН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН АГУУЛГАТАЙ СӨРӨГ СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ИРГЭНИЙГ IP ХАЯГААР НЬ ТОГТООЖ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛЖЭЭ.

Aдмин / Улстөр

Аливаа мэдээлэл нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байвал түүнийхээ төлөө мэдээллийг түгээсэн этгээд хуулийн хариуцлага үүрдэг. Сэтгэгдэл бичих ч үүнд хамаарна. Ер нь хүмүүс сэтгэгдэл бичихдээ намайг гэж хэн мэддэг юм гэх байдлаар дураараа бичих хандлага ажиглагддаг. Тэгвэл интернэт хэрэглэгч хүн бүрт IР хаяг гэж байдаг бөгөөд утасны дугаартай адил зүйл учир тухайн хүний хаяг байршил зэрэг хувь хүний мэдээлэл нь бүртгэлтэй байдаг гэсэн үг.

Ялангуяа улс төрийн сонгуулийн үед хэн нэгний нэр хүндийг албаар харлуулж, хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчих үйлдлүүд ихээр гардаг. Бусдын нэр хүндэд зориудаар халдах үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг зөрчлийн хуулиас чангатган эрүүгийн хуульд оруулсан байдаг.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд худал мэдээлэл тараах буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Утасны цаанаас хэн ч харахгүй гэж сэтгэгдэл бичдэг гэж бодож болохгүй болжээ


Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичигч [202.21.115.187] 2024-09-17 09:51:08

Сэтгэгдэл бичсэн хүнийг олж болдог мөртлөө хаяг хакердаад залилан хийдэг хүнийг олж болохгүй л байгаа юм даа

Зочин [202.131.234.123] 2024-09-16 16:35:29

ардчилал С.Зоригтой хамт хөлдүү төмс болсон

зочин [195.88.142.26] 2024-09-16 11:57:33

Хүнийг санаа зоргоороо харлуулж солиордог галзуу нѳхдийг торгож шийтгэх нь зѳв шүү.

ЗОЧИН [66.181.179.51] 2024-09-16 08:45:35

ЭНЭ Ч НӨГӨӨ СОЦИАЛИСТ НИЙГМИЙН ҮЕИЙН "НҮД БООЛТТОЙ, АМ ҮДЭЭСТЭЙ, ЧИХ БӨГЛӨӨСТЭЙ, ХӨЛ ТУШААТАЙ, ГАР ГАВТАЙ, ҮЗЭЛ БОДОЛ МАН ГЭХ 1 НАМЫНХ БАЙСАН, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ТАС ХОРИОТОЙ" ХААЛТТАЙ, ЗАХИРАН ТУШААХ ТОТАЛИТАР БУРАНГУЙ НИЙГМИЙН ҮЕ АХИН ИРЖ, АРД ТҮМЭН МААНЬ МАН-ын ДАРЛАЛ, МӨЛЖЛӨГТ ЯСАА ЦАЙЛГАХ ҮЕ АХИН ИРЖ ДЭЭ.. ЯАНА ДАА, БАЯЛГААРАА ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ОРНЫ НЭГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БИД ҮЛГЭРТ ГАРДАГ ШИГ БАЯН ТАНСАГ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ АМЬДРАХ ЁСТОЙ АТАЛ, ЭНЭХЭН ТҮҮХЭНД АМЬДРААД ОДОХДОО ИЙМ ҮГЭЭГҮЙ ЯДУУ, ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ АМЬДРАХ ГУНИГТ ХУВЬ ЗАЯАНЫ ТАВИЛАНТАЙ БАЙЖ ДЭЭ БИДНИЙ ҮЕ.

Зочин [202.126.89.191] 2024-09-16 08:08:12

Haha

Зочин [202.9.40.202] 2024-09-14 10:14:21

Хуц аа чи

Зочин [66.181.177.195] 2024-09-12 07:54:53

Цахим орчин бол дураар дургигчдын талбар биш. Хяналт- Хариуцлага байх ёстой. Дэмжиж байна

Санаагий чинь ойлгочихов уу? [66.181.160.74] 2024-09-11 11:14:51

Иргэдээ айлган сүрдүүлж зүрхэнд нь орчих санаатай юмаадаа? Санаагий чинь зөв таачав уу?


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.