З.ЭНХБОЛД: Өвөрхангай аймагт долоо хонож байгаа хүн яаж алх бариад бродюр хагалах вэ дээ

Aдмин / Улстөр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “З.Энхболд алх бариад броюдр хагалсан” гэх мэдээллийг цахим орчинд хийсэн. Тус мэдээллийг үгүйсгэн З.Энхболд дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр “Урд шөнө Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар гэдэг нөхөр намайг гүтгэжээ. Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд мод тариад долоо хонож байна. Нарийнтээл, Уянга сумаар ороод харих гэж байна. Өвөрхангай аймагт долоо хонож байгаа хүн яаж алх бариад бродюр хагалах вэ дээ. Тийм мангар бодол Х.Нямбаатарын толгойд л орох байх. Өөр хүний толгойд яаж орох билээ. 20 мянган төгрөгийн үнэтэй бродюрыг 132 мянган төгрөгөөр авч ирсэндээ хариулт өгөхийн оронд алх бариад хагалсан тухай яриад байдаг нь ямар ч ойлгомжгүй байна. УИХ-ын гишүүн байсан хүн доошоо орж гүтгэлэг хийхээ боль. Би Өвөрхангайд долоо хоног мод тарьж, буяны ажил хийгээд явж байна. Улаанбаатарын сонгуулиа Улаанбаатартаа л хий. Орон нутагт яваа надад ямар хамаа байна вэ. З.Энхболд броюдр хагалсан учраас замын ажлаа зогсоолоо гэх юм байна л даа, энэ Х.Нямбаатар” гэлээ.

З.ЭНХБОЛД: Өвөрхангай аймагт долоо хонож байгаа хүн яаж алх бариад бродюр хагалах вэ дээ


Сэтгэгдэл

Иргэн [66.181.160.21] 2024-09-16 07:25:38

Нямбаатар 10сард болохгүй сонгуулиар МАН аа бүрэн онхолдуулна. Үүнийгээ эрхбиш мэдрээд ухаан санаа нь орж гараад хий юм үзэж сонсоод байгаа болтой. Зам засвараа бүхэн зогсооно ч гэх шиг. Энэ төрийн ажлууд чинь хэн дуртай нь уур нь хүрэхээрээ хийдэг эсвэл болидог болчихсон юм уу.

Зочин [122.201.31.139] 2024-09-11 21:19:37

мэдх эл сдаа шдэ энэ энхболд

Зочин [122.201.31.117] 2024-09-13 07:46:34

L

Алдаагаа засаачээ, толь бичиг нээж хараачээ! [66.181.160.74] 2024-09-11 15:40:32

Мдэээ.мн-ийхан! "БОРдюр" гэж үг ш дээ. Энэ чинь франц хэлний гаралтай үг 19-р зуунд орос хэлэнд орж ирсэн юм. "Бродюр, бродюр" гээд л танайсэтгүүлчид бичээд байх юм. Өчигдөр би энэ алдааны тухай та нарт бичсэн ш дээ. Мдэээ.мн-ийхан!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.