Төгрөгийн хадгаламж нэмэгдсэн бол валютынх багасжээ
Төгрөгийн хадгаламж энэ оны наймдугаар сарын эцэст 20.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 207.9 (1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.8 (39.8) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Төгрөгийн хадгаламжийн 17.4 (86 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.8 (14 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Харин валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 33.4 (0.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 656.9 (12.7 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [66.181.178.114] 2024-10-05 02:05:28
Монгол төгрөг доллараас чанга байна даа
Зочин [202.9.46.226] 2024-09-25 09:19:49
Жил бүр мөнгөний ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байхад мөнгөө хадгалаад ямар ч нэмэргүй.