Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсийн автозамын бүтээн байгуулалттай танилцлаа. Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх 52,5 км хатуу хучилттай авто замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа. Энэхүү зам нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно. Замын бүтээн байгуулалтыг “Тэгш плант” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сардаа багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас анх удаа 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжил рүү чиглүүлэн боловсруулж, эдийн засгийн өндөр ач холбогдолтой дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр УИХ-д өргөн барьсан. Зүүн бүс нутгийн хувьд түүхэн аялал жуулчлал, төрөлжсөн, эрчимжсэн мал аж ахуйн дэд бүс нутаг хэмээн Засгийн газар зарласан бөгөөд Ульхан боомтоор ОХУ-тай, Хавирга боомтоор БНХАУ-тай холбогддог газар зүйн байршлаараа ч эдийн засгийн интеграцид орох бүрэн боломжтой бүс нутаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх энэхүү хатуу хучилттай авто зам нь Зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын алтан гурвалжин, зүүн аймгуудыг ОХУ-ын Ульхан боомттой холбох гол зангилаа холбоос замуудын нэг хэсэг болж буйг онцлоод цаашид зүүн аймгууд болон хилийн боомтуудыг бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу эдийн засгийн ач холбогдлоор нь авто замаар холбох бодлогыг Засгийн газар барьж буйг хэллээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [103.212.116.57] 2024-10-10 09:12:02
ЕС НУТАГТАА ХЭДХЭН КМ ЗАМЫН НЭЭЛТЭНД ХҮРТЭЛ ОЧООД ЛЕНТ ХАЙЧЛААД ЗОГСОЖ БАЙХ ЮМ. УЛСЫН ХЭМЖЭЭНД СЭТГЭХ ТОЛГОЙ ТАРХИ, УХААН, МЭДРЭМЖ ЭНЭ ХОГТ АЛГАА.
зочин [66.181.183.163] 2024-10-09 14:16:34
Сумдыг засмал замаар холбож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энд бодох зүйл байна уу? Яагаад Хэнтийн Дадал сум руу 2 талаас нь засмал зам очих ёстой вэ? Хэнтийн Биндэр сум руу яагаад засмал зам очихгүй байгаа вэ? Энд Биндэр гэж бичсэн байгаа боловч Хэнтийн засаг дарга гэдэг хүн ярихдаа Биндэр сум руу засмал зам тавина гэж хэлээгүй, харин Дадал сум руу 2 талаас нь засмал зам очих тухай "Цагийн хүрд" нэвтрүүлгээр ярьсан нь огт ойлгомжгүй байна. Монгол улсын аймаг, сумдыг алагчлан үзэхгүй байгаасай. Дарга сайд нар төрсөн нутагтаа засмал зам тавьдаг, бусад хөрөнгө оруулалт хийдэг дов жалганы үзлээсээ салаасай.
Зочин [202.131.234.123] 2024-10-09 09:27:59
номтойбаярын тамын замыг өөрөөр нь засуулаач
Зочин [66.181.184.64] 2024-10-09 01:16:44
Зүгээр байгаа плитануудыг ба зүгээр байгаа бордюрийг байнга сольдог явдлыг зогсоогооч ээ! Мөн шинэ зам барина гээд хуучин замыг нь хуулж хаядаг явдлыг бас болиоч ээ!
Зочин [66.181.183.163] 2024-10-09 14:16:56
Яг зөв
нянбаатөр [103.57.92.235] 2024-10-09 00:29:10
яасын данхаа дагуулаа нянгаабаатараа
Зочин [59.153.113.99] 2024-10-08 22:46:29
Намбарван шинэ жорлон барьсан ч тууз хайчилдаг байсан.энэ нөхөр бас л.коммунистуудын арга барил юм даа
хүннү [202.9.47.0] 2024-10-08 21:09:45
Энэ зам зөвхөн Хэнтийхэнд зориулсан зам биш. Дотоод гадаадын ялагчид Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогруу засмал замаар давхиад хүрэх нь. Цаашлаад ОХУ-ын Чита, Якут хотоор ялах, худалдаа наймаа хийх сайхан боломж нээгдэнэ. Бүх монголчуудад зориулсан зам. Анх Мянганы замыг “Мянгуужингийн зам” гээд зарим нь тэр замаар явахгүй хажуугаар нь шороо манаруулан давхих тухай ч ярьж л байсан. Одоо хардаа монголын зүүн захаас баруун захаа хүртэл, хойд захаас урд захаа хүртэл засмал замаар дуу аялан яваа бусуу? Монголчууд нэг л зангаараа байсан нь дээр. Өнөөдөр засмал зам хүрээгүй аймаг хаана байна? Одоо сумдыг засмал замаар холбохыг зорьж байна. Энэ бүхэн МАН, АН тэдний байгуулсан үе үеийн ЗГ, УИХ, Ерөнхийлөгчидийн гавьяа. Бариад өгсөн замаар нь осол авааргүй явхаа л бодох цаг ирлээ.
Төмөр [122.201.31.84] 2024-10-09 09:53:03
Чингис хааны төрсөн газар гээд корьж очдог гадаадын байтугай дотоодын жуулчид ч ховор. Учир нь очоод үзэх, сонирхох түүхийн дурсгалт нэг ч зүйл байхгүй. Жуулчид тийм хоосон газар луу явдаггүй. Оросын Чита, Якут уруу ганзагын наймаа ч гарахгүй. Хоосон хөөрцөглөн хошного үнсэх муухай.
ЗОЧИН [103.212.119.37] 2024-10-08 16:53:45
ОЮУКА ХЭНТИЙН ЕС, ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙН ЕР-Ч ГЭВЭЛ ЗОХИЛТОЙ. АМАРБАЯСГАЛАН ГЭХ МЭРГЭШСЭН ХУЛГАЙЧ НЬ ГОВЬАЛТАЙН ИХ-ЫН ДАРГА ГЭХ ҮҮ БАС. ИНЭЭДЭМ.
Зочин [122.201.31.43] 2024-10-08 16:35:30
Оюун-Эрдэнийн баг "ТУЛТАЛ нь ХИЙНЭ" хэмээн улаан юмаа энд тэндгүй унжуулан аахилалдаж байна. Иргэд ээ, Мунхаг Олоон! Та бүхэн "ТУЛТАЛАА ХИЙЛГЭХЭД" бэлэн байгаамуу? Зүгээр үү?
Кэнтий [202.9.40.219] 2024-10-08 16:31:34
Монголын татвар төлөгчдийн мөнгө яагаад ганц Кэнтийд вээ-????Эсвэл Кэнтийдээ очиж дарга хийлдээ Уг нь Монгол Улсын сайд биздээ.псссдаа юмааа
Зочин [66.181.183.163] 2024-10-09 14:10:28
Тийм шүү, Монгол улс ганцхан ХЭНТИЙ гэдэг аймагтай болчихсон юм биш үү? С.Амарсайхан гэдэг хүн хотын дарга байхдаа хотын бүх мөнгийг төрсөн нутаг гэгдэх НАЛАЙХДАА зориулсан, зарцуулсан биз дээ? Одоо бүр НАЛАЙХ нь улсын чанартай хот болох гэнэ үү? Энэ арай юу?
Зочин [112.72.10.230] 2024-10-09 09:40:18
Данхан толгойт хэнтийдээ очиж сахиулаа хийсэн нь дээр