"“Нарантуул” ОУХТ-ийг нүүлгэж, хурдны замын төгсгөлд байгуулах асуудлаар удирдлагуудтай нь зөвшилцөнө"
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концепцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээллээ.
Нийслэл 2024-2028 онд Туулын хурдны замын ажлыг эхлүүлж, Дархан, Замын-Үүд чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлэхээ мэдэгдээд буй.
Түүнчлэн олон улсын жишгийн дагуу, хурдны замын трасс дагуу худалдааны төвүүдийг байгуулах аж. Энэ ажлын хүрээнд “Нарантуул” олон улсын худалдааны төвийг нүүлгэж, хурдны замын төгсгөлд байгуулах асуудлаар тус худалдааны төвийн удирдлагатай зөвшилцөхөөр төлөвлөжээ.
Мөн үер усны эрсдэлээс сэргийлэхийн тулд 64 байршилд 106 км далан сувгийн ажлыг дотоодын санхүүгийн эх үүсвэр болон гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн санхүүжилтээр шийдвэрлэх юм байна Түүнчлэн хотын дундуур урсдаг голуудын эх дээр тохируулгатай нуур, цөөрөм хийхээр төлөвлөжээ..
Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны сүлжээ ачааллаа дийлэхээ больсон. Хот сүүлийн 40 орчим жил эрчим хүч, дулааныхаа асуудлыг шийдэх дорвитой ажил хийгээгүй. 10 жилийн өмнө Амгалан ДЦС-ыг барьж, энэ жил өргөтгөсөн.Ирэх жилүүдэд эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.187] 2024-11-16 15:39:35
100 ailaas gargaajee
Зочин [202.179.25.151] 2024-11-16 15:08:24
Нямбаатар чинь овоо нэг ажил хийдэг дарга байх чинээ. амжилт хүсье. Олигархууд одоо болноо
Зочин [202.126.88.178] 2024-11-16 14:57:41
Ганц зөв юм хийх гэж бна
Зочин [202.126.88.178] 2024-11-16 14:46:13
Нарантуулыг хол гарга зайлуулсан дээр дээ
Зочин [203.164.246.3] 2024-11-16 14:23:46
100 айл Да хүрээ арай байна Энэ 2 захыг хотоос гаргаачээ Түгжрэлийн 40 орчим хувь энэ 2-т байна Ийм юмаа шийдэж чадахгүй байж хүний машин тэрэгтэй ноцолдохоо боль чи
Зочин [202.126.88.178] 2024-11-16 14:45:29
Зөв
Зочин [119.40.103.3] 2024-11-16 14:19:02
100 айл, да хүрээ, өгөөмөрийг нүүлгээч эхлээд