Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гал гарч, төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшлов
Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах Монгол Улсын анхны том чадлын станц болох “Бөөрөлжүүтийн цахилгаан станц” өнгөрсөн сард (2024.10.05) нээлтээ хийсэн.
150 мегаваттын хүчин чадалтай эхний блок нь ашиглалтад орж, галлагаагаа эхлүүлээд байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцад өнгөрсөн Бямба гарагт гал гарчээ. Ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилж байгаа талаар тус станцаас мэдээлсэн байна.
Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн баригдаж буй тус станц нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдон цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг бууруулах, түүнчлэн эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай, аюулгүй ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх хамгийн орчин үеийн шинэ эх үүсвэр юм.
"Бөөрөлжүүт цахилгаан станц” 600 МВт-ын бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор Цахилгаан станцад 540, уурхайд 500, нийт 1000 гаруй шинэ байнгын ажлын байр нэмэх, 2000 гаруй хүнтэй цомхон суурьшлын бүс байгуулагдах, түүнчлэн түүнд холбогдох төмөр зам, хатуу хучилттай авто зам, дэд бүтцийг барьж байгуулах зэргээр бүтээн байгуулалтуудыг цогцоор нь төлөвлөсөн бөгөөд орон нутгийн болон улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд олон эерэг нөлөөллийг үзүүлэх юм.
Э.ЭНХ
Сэтгэгдэл
Зочин [120.18.80.197] 2024-11-18 11:05:40
Orosiin gar huluud l gal gargaj