Биткоины ханш 94 мянган ам.доллароос давжээ

Aдмин / Эдийн засаг

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампын “Trump Media & Technology Group” (TMTG) криптовалютын “Bakkt” биржийг худалдан авах хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлсний дараа биткоины ханш түүхэндээ анх удаа 94 мянган ам.доллароос давжээ.

Тодруулбал, мягмар гаргийн арилжаа дуусах мөчид ханш 94 078 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна. Binance биржийн мэдээллээр, лхагва гарагт биткоины үнэ 93 215,25 (+1,81%) ам.доллар байв.

Д.Трампын “Truth Social” олон нийтийн сүлжээг эзэмшдэг TMTG нь Bakkt-ийг худалдаж авахаар уг биржийн оператор болох “Intercontinental Exchange” (ICE)-тэй хэлэлцээ хийж байгаа тухай “Financial Times” сонинд хэлэлцээний талаар мэдээлэлтэй эх сурвалжийг эш татан бичжээ. Bakkt компанийн гүйцэтгэх захирал асан Келли Леффер бол Д.Трампын тангараг өргөх ёслолыг хариуцсан хороог хамтран даргалдаг байна. ICE болон Bakkt тайлбар өгөхөөс татгалзаж, FT сонины хүсэлтэд хариу өгсөнгүй.

Энэ сарын 5-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялсны дараа криптовалютын үнэ огцом өссөн юм. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэрбээр АНУ-ыг “биткоины их гүрэн” болгон хувиргаж, засгийн газар токенуудаа хадгалах “биткоины үндэсний стратегийн нөөц”-ийг бий болгоно гэж амласан юм. Д.Трамп криптовалютын зах зээлийн зохицуулалтыг сулруулна гэж хөрөнгө оруулагчид хүлээж байна. "CoinGecko"-гийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 14 -ний байдлаар дэлхийн криптовалютын зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.доллароос давсан байна.

Д.Жаргал


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.