ҮСХ: Ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн
Ажиллах хүчний судалгааны 2024 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 63.0 (1.4 сая) хувь нь ажиллах хүч, 37.0 (849.6 мянга) хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.
Ажиллах хүчний оролцооны түвшин 2024 оны гуравдугаар улиралд 63.0 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.4 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.8 нэгж хувиар өссөн байна. Хүйсээр авч үзэхэд, эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 72.0 хувь, эмэгтэйчүүдийнх 54.8 хувь байгаа бол 25-29 насны бүлэгт оролцооны түвшин хамгийн өндөр зөрүүтэй байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 59.2 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.6 нэгж хувиар өссөн. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 67.3 хувь, харин эмэгтэйчүүдийн хувьд 51.8 хувь байгаа ба эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн зөрүү 15.5 нэгж хувь байна.
Сэтгэгдэл