Долларын ханш дахин 10 төгрөгөөр нэмэгджээ

Aдмин / Эдийн засаг

Өнөөдрийн байдлаар ам.долларын бэлнээр авах ханш 3408 төгрөг байгаа бол зарах ханш нь 3434 төгрөг байна. Харин бэлэн бус ам.долларын авах ханш 3408 төгрөг бол зарах ханш 3417 төгрөг байгаа аж. Ам.долларын ханш өнгөрсөн онд нэлээд тогтвортой байсан. Арилжааны банкнуудын 2023 оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх ам.долларын ханшийн мэдээнээс харахад, 2023 оны аравдугаар сард ам.доллар 3460 орчим төгрөг байсан байна. Үүнээс хойш тогтмол буурсаар 2024 оны гуравдугаар сард 3390-3400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байжээ. Харин 2024 оны гуравдугаар сарын сүүл үеэс эхлэн аравдугаар сар хүртэл тогтвортой байснаа аравдугаар сарын дунд үеэс өсч эхэлсэн байгаа юм.

Эдийн засагчдын зүгээс автомашины импорт нэмэгдсэн нь ам.долларын өсөлтөд нөлөөлж байгаа гэж үзэж буй. Мөн шинэ жилийн өмнө худалдан авалт нэмэгддэг, үүнээс үүдэж ам.доллар өсдөг гэсэн юм.

Тэгвэл юань 473 төгрөгийн ханштай байгаа бол иен 22.31 төгрөг, вон 2.48 төгрөгийн ханштай байгаа ажээ. Цаашдаа ам.долларын ханш тогтвортой байна гэж эдийн засагчид үзэж буй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.