Вьетнамд хонь, ямааны мах экспортолж, Вьетнамаас сайн чанарын цагаан будаа импортлоно

Aдмин / Эдийн засаг

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо болов.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголын хэсгийн дарга Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнамын хэсгийн дарга Ле Минь Хоан нар ахалж байгаа юм.

Хуралдааны үеэр Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ. Тэр дундаа Монгол Улсаас Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолж, Вьетнам Улсаас Монгол Улсад сайн чанарын цагаан будаа импортлохоор тохирчээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [202.9.47.13] 2024-11-25 11:35:38

хурдан зарж борлуулмаар баина хана авах вэ

ЗОЧИН [202.126.89.206] 2024-11-25 10:31:54

ЯМААГАА АХИУХАН ЭКСПОРТЛООД ЯДАЖ ЦАГААН БУДААГАА БҮРЭН ХАНГАЧИХ ХЭРЭГТЭЙ МАЛЧИД ЯМААГАА ЗАРААД БАЙХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ ЗУД АВААД ЯВНА ШҮҮ...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.