“Чингис хаан” ОУНБ Монголын агаарын тээврийн салбарт анх удаа 2 сая зорчигч хүлээн авав
“Чингис хаан” ОУНБ Монголын агаарын тээврийн салбарт анх удаа 2 сая зорчигч хүлээн авав
Өнөөдөр Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал болж, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зорчигч эргэлт нэг жилд 2 сая хүрсэн өдөр тохиож байна.
Шинэ нисэх буудал үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш нислэг болон зорчигч урсгал өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 1.7 сая зорчигч хүлээн авсан амжилттай үдсэн бол 2024 онд дээрх амжилтаа эвдэж, 2 сая зорчигч хүлээн авав.
2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд олон улс болон орон нутгийн чиглэлд 43,250 нислэг, 4,825,048 зорчигч хүлээн авчээ.
Мөн тухайн үед 7 агаарын тээвэрлэгч компани тогтмол нислэг үйлдэж байсан бол сүүлийн 3 жилийн хугацаанд 9 агаарын тээвэрлэгч нэмэгдэж, өнөөдрийн байдлаар дотоод гадаадын 16 агаарын тээвэрлэгчид олон улс, орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж буй аж.
Энэхүү түүхэн амжилт нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд хийсэн Визний хөнгөлөлттэй бодлого, Агаарын харилцааны хэлэлцээрүүд, Агаарын тээврийг либералчилах бодлого болон аялал жуулчлалын салбарын шинэчлэлийн бодит үр дүн юм байна.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захиргаанаас нисэх буудалд нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг Дотоодын болон Гадаадын агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын байгууллагууд, төрийн тусгай чиг үүрэг бүхий хил хяналтын байгууллагууд,
Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харьяа Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний алба, Нисэхийн холбоо навигаци ажиглалтын алба, Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба болон Цаг уур орчны шинжилгээний газар зэрэг хамтран ажиллагч байгууллагууддаа гүн талархсанаа илэрхийлэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Zochin [202.126.89.133] 2024-11-25 23:00:07
uur nertei hyn baij bolohgyi yum bna tee