Халтиргаатай үед "Пингвин" алхалтаар алхахыг зөвлөлөө
Улаанбаатар хотод цас орж гудамж, явган хүний зорчих хэсэг, авто замуудад халтиргаа гулгаа үүссэн байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Мөн
-Зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
-Албан байгууллагууд ойр орчмынхоо цасыг цэвэрлэх
-Айл өрх, цас мөсөө цэвэрлэж аюулгүй орчинг бүрдүүлэх
-Хальтиргаа ихтэй үед удаан пингвин мэт алхалтаар алхахыг зөвлөв.
Сэтгэгдэл