ЗАСГИЙН ГАЗАР: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ

Aдмин / Эдийн засаг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. Үүнд:

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.196] 2024-11-28 14:59:35

utaag ni ochij harah yumuu. gadnii chat saituudaar orj Mongoliin tuhai yu gej bichetsgeedgiig orj harsan uu eor ni

Зочин [139.5.217.220] 2024-11-27 14:40:48

400 сая жуулчингаа авчирнаа хахахаха

Mongol [109.144.27.105] 2024-11-27 14:36:04

Juulchin yah ve utaagaa tseverlee

Төмөр [101.53.21.101] 2024-11-27 14:09:53

Нэг л их жуулчин. Жуулчлаар мөнгө олсон уу, алдсан уу гэдгээ нэг сайн тооцмоор. Солонгосууд голчлон Солонгосынхоо онгоцоор ирээд хамгийн хямд зардлаар зугаалаад буцдаг. МИАТ, Аэро Монголиа энэ тэр гадаадын зорчигч зөөдөг ч олсон бүх мөнгөө онгоцны эзэн компаниуддаа өгчихдөг. Монголын гайгүй буудлууд нь дандаа гадгаадын сүлжээ буудлууд. Монголчууд зөрөөд жуулчлахаараа хамаг мөнгөөрөө шоппинг, казинодоод гадаад илүү их мөнгө үлдээдэг. Монголд гадаад жуулчпын мөнгийг үрүүлдэг зүйл маш ховор.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.