С.Цэнгүүн: Нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Намын хөтөлбөр маш чухал бодлогын баримт бичиг. Бид намын дүрмээрээ процессоо хэрхэн гаргах вэ, хэн яаж сонгогддог байх вэ, үйл ажиллагаагаа яаж явуулахаа тодорхойлж байгаа бол намын хөтөлбөрөөрөө үндэс суурь, үнэт зүйлээ тодорхойлох юм.

Амин луужин болсон цэг маань байх юм. Хэн дарга байх тал дээр ярилцаж байгаа нь харамсалтай. Үүнээс болж нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна.

Бид Улсын дээд шүүхэд материалаа бүрдүүлж өглөө гэхэд намын хөтөлбөр дээрх бодлого дээрээ нэгдэж чадсан уу гэдэг асуудал хөндөгдөнө. Бид намын хөтөлбөрт ач холбогдол өгч, оролцоотой байх шаардлагатай. Ер нь үзэл баримтлалаа дагадаг баймаар байна.

Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой, арванхоёрдугаар сар гараад ирсэн чинь баахан хүн одон медаль надаас асууж байна. Тэр одон медалийг яаж авах вэ гэж байна.

Манай намын үзэл баримтлалаар энэ одон медалийн асуудалд ямар бодлоготой байх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Шинэ нийгэмд амьдарч байгаа хүмүүс байж социализмын үеийн одон медалиудаа больё л доо. Хэнд ч үнэ цэнгүй болсон медалиудыг олон тоогоор тавьж, тэрийг нь олж өгсөн гишүүн нь сайн хүн болмооргүй байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

иргэн [66.181.160.10] 2024-11-28 15:04:37

Төрийн одон медалиас бусад бүх одон медалийг цаашид өгөхгүй болгох хэрэгтэй. Харин төрийн шагналуудыг мөнгө урамшуулалтай болгож нэр хүндийг нь өсгөх хэрэгтэй. Энгэрээрээ дүүрэн учир утгагүй одон медаль зүүсэн ахмадууд өрөвдөлтэй, Энэ бол томоохон төөрөгдөл.

Зочин [66.181.191.119] 2024-11-28 13:56:26

хэн гишшүнийг аньдаг тэр нь одон медаль, гавъяат, баатар цолыг зуучилдаг шүүдээ. энэ үхширмэл коммунист үзэл суртлаас татгалзацгаая аа таминь ээ.олон түмнийг гавъяатай гавъягүй гэж ялгаварладаг төр засагтай баймааргй байна. үүнийг авч буй хүмүүс нь ч хөөрхийдөө нэг л нэр хүнд цол чимэгт донтосон л амьтад байх юмдаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.