Ханиад хүрсэн хүүхдүүдэд өрхийн эмнэлгүүд эм, витамин үнэгүй олгоно
Ханиад, томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор өрх, дүүрэг, сумдын эмнэлгүүд ханиад хүрсэн хүүхдэд эмчилгээний багц үнэ төлбөргүй өгч эхэлжээ.
Нэг хүүхдэд 80 хүртэлх мянган төгрөгийн эм, тариа өгөх бөгөөд хэдэн ч удаа хамрагдах боломжтой аж.
Эмч шаардлагатай эм, тариаг бичээд, үүний дагуу эмнэлэг олгох юм байна. Уг санхүүжилтийг ЭМДЕГ-аас гаргах бөгөөд эмнэлгүүд өөрсдийн нөөцөөр өдрийн эмчилгээ хийгээд, дараа нь төлбөрөө даатгалаас нэхэмжлэх юм байна.
80 мянган төгрөгт эм, тариа, эмчийн үзлэгийн төлбөр, шарлага, утлага зэрэг орно гэдгийг ЭМДЕГ мэдээллээ.
Сэтгэгдэл
Zzz [59.153.112.90] 2024-11-28 16:10:07
Bur bagaasn halamjind surgaad ehelj bgamda daatgalin san munguguvi geed bsan halamjind bolohoor taraaj baigaa biz iim hugiin llruud shde