ХААН Банкны цахим туслах Digi-гээс хэрэгтэй бүх хариултаа аваарай
XXI зууны “түлхүүр технологи” хэмээн нэрлэгддэг хиймэл оюун ухаан нийгмийн амьдралын бүхий л салбарт асар хурдацтайгаар маш олон өөрчлөлт авчирч байна. Хормын дотор төсөөлшгүй өндөр гүйцэтгэл үзүүлэх энэхүү технологийг дэлхий даяар бизнесүүд олон төрлөөр ашиглаж, хэдийнэ үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн.
Бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ тэргүүлэгч ХААН Банк ч харилцагчдадаа түргэн шуурхай үйлчлэх зорилгоорМонголд анх удаа Generative AI технологид суурилсан чатботыг өнгөрсөн 4-р сард үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр та заавал салбар нэгжид очих, эсвэл лавлах утасруу холбогдох шаардлагагүй, ХААН Банкны фэйсбүүк хуудасны мессэнжер хэсэгт хандах болон www.khanbank.com вэбсайтад зочилж цахим туслах Digi-ээс өөрт хэрэгтэй банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй цогцоор нь авах боломжтой болсон юм.
Цахим туслах Digi-г хиймэл оюун ухааны Generative AI технологид суурилан ХААН Банкны хамт олон өөрсдөө хөгжүүлсэн бөгөөд англи болон монгол хэлээр таны асуултыг ойлгож, өөрөө боловсруулан хариулт өгөх болно. Өөрөөр хэлбэл,тантай харилцаж буй “чат”-ны ард ямар ч хүн байхгүй учраас таасуултаа салангид биш, нэг дор, оновчтой, тодорхой бичсэнээр таны юу хүсээд буйг бүрэн утгаар нь ойлгох боломжийг Digi-д олгоно.
Цаашдаа ХААН Банк цахим туслах Digi-гээ улам бүрхөгжүүлж, харилцагчдын санхүүгийн итгэлт зөвлөгч болгох алсын хараатай ажиллаж байна.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Сэтгэгдэл